Химийн тэнхимийн оюутны “Багш”, “Хувьсал” клубуудын санаачилгаар Монгол үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншлаа түгээн дэлгэрүүлж, бахархах сэтгэгдэл төрүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор тэнхимийн нийт багш, ажилтан, оюутнуудын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг 2018.02.12-ний өдөр хичээлийн төв байранд зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж Хими 3-р түвшний оюутан Ш.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгт нийт 40 гаруй багш, оюутнууд оролцсон бөгөөд 4 бэрх орхих, дээлээ сурталчлах, гар барилдаан, морь уралдуулах зэрэг хөгжөөнт тоглоом тоголж өнгөрөөлөө.





