Удирдамж
Улсын онцгой комиссын 13 дахь
удаагийн хуралдаан (2020.03.20)-аар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг
2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан
МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд дараах удирдамжийг гаргаж байна.
Үүнд:
- Бакалаврын судалгааны ажлын хувьд урьдчилсан хамгаалалт 2020 оны 5
дугаар сарын 4-8-ны өдөр, жинхэнэ хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын
8-22-ны өдөр, харин бакалаврын судалгааны ажил сонгосон боловч энэ
улиралд боломжгүй оюутнуудыг өөрийн болон тэнхимийн хүсэлтийг үндэслэн
төлбөрийн алдангигүйгээр намрын улиралд шилжүүлэх эсвэл 2020 оны 4
дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ойролцоо агуулгатай хичээл сонгох боломж
олгох
- Магистрын ажлын хувьд урьдчилсан хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын
11-15-ны өдөр, жинхэнэ хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6
дугаар сарын 3-ны өдөр, харин магистрын ажил хийх боломжгүй
магистрантын хугацааг өөрийн болон тэнхимийн хүсэлтийг үндэслэн
төлбөрийн алдангигүйгээр намрын улиралд шилжүүлэх
- Магистрын мэргэжлийн дадлагын ажил хамгаалах хуваарьт өөрчлөлт
оруулахгүй, дадлага хийх боломжгүй магистрантын дадлагыг төлбөрийн
алдангигүйгээр зуны болон намрын улиралд шилжүүлэх
- Лабораторийн ажлын хувьд лабораторийн видео хичээлүүд бэлтгэж 2020
оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор суралцагчдад илгээх,
лабораторийн лекцийг 4 дүгээр сард багтаан цахим сургалтаар дуусгах,
танхимын сургалт эхэлсэн 5 дугаар сард лабораторуудыг чөлөөт хуваарьт
шилжүүлэх, лекцийн цагт лекцийн тойм, лабораторийн зөвлөгөө, бататгах
хичээлүүд оруулах
- Үйлдвэрийн дадлагын хувьд 6 дугаар сард хийх хуваарьт өөрчлөлт
оруулахгүй, зуны улиралд нэмэлтээр дадлага сонгох, хийх боломж олгох,
дадлага хийх боломжгүй суралцагчийн дадлагыг төлбөрийн алдангигүйгээр
зун болон намрын улиралд шилжүүлэх
- Лекц, семинарын материалыг цахим сургалтын туршид холбогдох платформ эсвэл СИСи системд нээлттэй байршуулах
- Гэрийн даалгаврын хувьд гүйцэтгэх хугацааг 14 хоногоос багагүй
болгох, өмнөх даалгаврыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нөхөж
өгөх боломжоор хангах
- Хичээл цуцлах. Цахим орчны хүртээмж, сүлжээний
хүчин чадлын улмаас хичээлээ судлах боломж хязгаарлагдмал байгаа сумын
харьяалалтай суралцагчийн өөрийн хүсэлт, хичээл заасан багшийн
баталгаажуулалтад үндэслэн хичээлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны дотор
шимтгэлгүй цуцлах
- Багшийн энэ улирлын тухайн хичээлийн суралцагчийн тоог 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тоогоор тогтоож А цагт тооцох
- Энэ улиралд элссэн гадаад оюутнуудыг намрын улиралд шилжүүлэн суралцуулах
МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтэс