АРХЕОЛОГИ

Гайхалтай археологич шиг малтацгаая

Олдвор олохын тулд гараа завааруулахад бэлэн үү? Эдгээр олдворууд юу өгүүлэхийг олж тодруулахад бэлэн үү? Тэгвэл чи археологич болох сонирхолтой юм байна! МУИС-ийн Археологийн хөтөлбөр нь биднээс өмнө хүмүүс хэрхэн амьдарч байсныг тодруулах, тэднээс бид юу сурч болохыг олж тогтоох адал явдалтай карьерийг санал болгож байна. 

Эд мөрийн баримтыг археологиос олох нь

Археологи бол хүн төрөлхтний түүхийг малтлага, олдворын шинжилгээгээр судладаг шинжлэх ухаан юм. Археологи нь хүмүүсийн туршлага, соёлыг судладаг антропологийн шинжлэх ухаантай нягт холбоотой. 

Антропологи, археологийн аль аль нь танд соёлын  онцлогийг зааж эртний хүн ам, соёл иргэншлүүдийн үлдээсэн ул мөрийг хэрхэн тайлбарлахыг сургадаг. Археологийн оюутан болсноор эдгээр ул мөрийг хэрхэн олох, хэрхэн тайлбарлахад суралцах болно. 

Археологийн бакалаврын зэрэгтэй болох нь

Археологийн бакалаврын зэргээ авсны дараа та ажлын зах зээл рүү арвин туршлага, мэргэшсэн чадвартай орох болно. Үүний тоонд:

Хайгуул болон малтлагын мэргэшсэн археологич

Археологийн шинжилгээний мэргэшсэн судлаач

Олдворын шинжилгээ, сэргээн засварлагч 

Юунд суралцах вэ?

МУИС-ийн Археологийн хөтөлбөр археологийн авран хамгаалах салбарын шилдэг археологичдыг бэлтгэдэг. Авран хамгаалах археологи гэдэг нь улсын болон хувийн өмчит газарт хууль ёсны дагуу археологийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Бүтээн байгуулалт, дэд бүтэц ийнхүү хурдацтай хөгжиж байгаа цагт хамгийн эрэлт хэрэгцээтэй археологийн чиглэл энэ мөн болно. 

Дараахийг хийж суралцаж туршлагжина:

  • Олдворын шинжилгээ
  • Хээрийн малтлага
  • Лабораторийн шинжилгээ
  • Хээрийн хайгуул
  •  

Монголын булан бүрт явагдаж байгаа археологийн судалгааны ажилд оролцох бүрэн боломжтой. 

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2310); Факс: 976-11-320159
Email: jargalanb@num.edu.mn

Social Media

Тэнхимийн эрхлэгч

У.Эрдэнэбат Prof.

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 202 – тоот. 
976-11-7730730-(2310); 
erdenebat@num.edu.mn

  • Тэнхимийн туслах ажилтан Г.Сумьяа
  • II байр, 220 – тоот. 
    976-11-7730730-(2310); 
  • sumiya@num.edu.mn 

Тэнхимийн тухай

Ирээдүйгээ төсөөл

Археологи таныг олон адал явдалд хөтлөн дагуулна. 

МУИС-ийн санал болгож байгаа анги танхимын болон хээрийн бодит сургалтаар та сонирхсон салбартаа төвөггүй ажил олон ур чадвар, туршлагыг эзэмших болно. 

Археологийн хоёр замнал

Эдүгээ археологийн мэргэжилтэн хоёр үндсэн чиглэлийн дагуу ажлын зах зээл дээр байр сууриа олдог. Эхнийх нь археологийн судлачийг хамгийн түгээмэл хийдэг ажил: их сургуулийн багш, музейн эрдэм шинилгээний ажилтан. 

Хоёр дахь чиглэл нь тодорхой чиглэлийн мэргэжилтэн болох. Эдүгээ археологийн судалгаанд хамрагддаг олон төрлийн шинжилгээний аль нэгээр мэргэшсэн бол бусад олон төрлийн салбарт энэхүү туршлага, мэдлэгээ ашиглах боломжтой.  

Археологид байдаг зарим мэргэших чиглэлүүдээс дурдвал: 

  1. Агаар, дроны зургийн шинжээч
  2. Орон зайн нарийн шинжилгээ (GIS)
  3. Археологийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын менежмент
  4. Олдворын нөхөн сэргээлт

Археологчийн карьер

Археологийн мэргэжлийг эзэмшсэнээр дараах ажлуудыг хийж болно: 

  1. Археологийн багш
  2. Музей, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач
  3. Мэргэшсэн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын судлаач (шинжилгээ, газрын зураг гэх мэт)
 
Археологийг бусад мэргэилтэй хослуулан эзэмшсэнээр илүү олон салбарт ажиллах боломжтой:

  1. Биет өвийн хадгалалт, хамгаалалтын менежмент
  2. Аялал жуулчлал
  3. Археологийн бүртгэл болон шинжилгээтэй холбоотой программчлал

Сургалтын төлбөр

Тухайн хөтөлбөрөөр дундаж ачаалалаар буюу улиралд 15 багц цагийн хичээл үзвэл нэг жилд 30 багц цагийн төлбөр болох  ₮3 сая сурлацгч

Үзэх хичээл

МУИС-ийн Археологийн хөтөлбөрөөс та археологич болоход хэрэгтэй хичээлүдийг үзэх болно. Үүнд археологийн анхан шатны мэдлэгийг өгөх хичээлээс гадна Монгол болон дэлхийн бусад тивийн археологийн туршлагыг танин мэдүүлэх, сургах хичээлүүдийг үзнэ. Зарим нэг хичээлүүдийг дурдвал:

 

– Археологийн үндэс

– Монголын археологи

– Археологийн судалгааны арга зүй

– Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд

– Өрнөд Азийн археологи

– Керамик судлал

– Оршуулгын археологи

– Хот суурины археологи

Юу судлах вэ?

МУИС-ийн Археологийн хөтөлбөрийг сонгосноор анги танхимаар үзэх олон сонирхолтой хичээлүүдээс гадна эдгээр мэдлэгээ баталгаажуулах, ашиглахын тулд хээрийн дадлага, гадаад болон дотоодын олон эрдэм шинжилгээний судалгаанд оролцоно. Ингэснээр сурсан эрдмээ бодит амьдралд хэрэгжүүлж өнгөрсөн үеийн мэдлэгийг баяжуулахад өөрийн хувь нэмэрээ оруулах болно. Анги танхимаас гадуур эзэмших чадваруудын заримаас дурдвал: 

Археологийн хайгуулын арга зүй

Археологийн малтлагын арга зүй

Археологийн олдвор, дурсгал болон бусад төрлийн эд мөрийн баримтыг бүртгэх, баримтжуулах

Мэдээллийн сан бүтээх, зохицуулах, ашиглах 

Археологитой хамааралтай бусад шинжилгээний арга зүй, ач холбогдол

 

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2310); Факс: 976-11-320159
Email: jargalanb@num.edu.mn