АНТРОПОЛОГИ

Тэнхимийн тухай

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2310); Факс: 976-11-320159
Email: tgl@num.edu.mn; byambabaatar.i@num.edu.mn

Social Media

Тэнхимийн эрхлэгч

У.Эрдэнэбат Prof.

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 202 – тоот. 
976-11-7730730-(2310); 
erdenebat@num.edu.mn

  • Тэнхимийн туслах ажилтан Г.Сумьяа
  • II байр, 220 – тоот. 
    976-11-7730730-(2310); 
  • sumiya@num.edu.mn 

Антропологич бол нийгэм, соёлын судлаач 'эмч' юм

Дэлхийн бүх улс орон нийгэм, соёлын хувьд ялгаатай. Ард түмний амьдрах хэвшил, зан заншил, соёлын онцлог, нийгмийн бүтэц, улс төр, эдийн засаг, шашин шүтлэгээрээ өөр. Эдгээр нийгэм, соёл нь ард иргэдийн дунд, нутаг усны хүрээнд, төр засгийн түвшинд уламжлагдаж, мартагдаж, дахин сэргэж, шинээр бүтээгдэж явдаг тасралтгүй үйл явц юм. Мөн хүмүүсийн үе хооронд, угсаатны бүлэг, аймаг хот, улс орнуудын хооронд цаг хугацаа, орон зайг алгасаж эдгээр мэдлэг түгэн тархаж, өөртөө уусган авч, үгүйсгэн эсэргүүцэж, хувирган өөрчилж байдаг. Энэ бүхнийг судалдаг хүнийг антропологич гэдэг.

Хүмүүсийн хэл яриа, бичиг үсгийг судалж улс орон, нийгэм соёл, угсаатны бүлгийн онцлогыг судалж байвал хэлний антропологич гэнэ. Хүний бие биологийн хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж байвал биологийн антопологич. Археологийн олдвор дээр суурилж өнгөрсөн цаг үеийн нийгэм соёлын онцлогыг судалж байвал археологийн антропологич гэдэг. Харин хүн, хүний нийгэм соёл, хүрээлэн буй орчин бүх зүйлсийг хамруулан судалж байвал нийгэм, соёлын антропологич юм.

Антропологи бол нийгэм, хүмүүнлэгийн асуудлыг хүн төвтэйгээр цогц байдлаар судалдаг

Антропологи нь хүний нийгэм, соёл, угсаа гарвал, угсаатны бүлэг, улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, түүх, байгаль орчин зэрэг олон салбарыг хүн төвтэйгээр онол, практик хослуулан судалж, тайлбарлан таниулж, мэдлэг бүтээдэг мэргэжил юм. Манай тэнхим 1989 оноос хойш угсаатны зүй, нийгэм соёлын антропологийн чиглэлээр шаталсан сургалт- судалгаа хослуулан, тасралтгүй хэрэгжүүлсэн Монгол улсын цорын ганц мэргэжлийн тэнхим болно. Антропологи хөтөлбөрөөр Бакалавр, Магистр, Докторын сургалтыг тасралтгүй явуулж байна. Антропологийн хөтөлбөрөөр төгссөний дараах ажлын байр:

Багш: Ерөнхий боловсролын сургууль (BA), Их дээд сургууль (МА, PhD) тухайлбал, МУИС, ШУТИС, СУИС зэрэг их сургуулиуд, Гадаадын их дээд сургуулиудад антропологи, монгол судлал, угсаатны зүй зэрэг хичээлийг заах

Судлаач, ЭША: Бүх судалгааны Хүрээлэн, Музей, Номын сан тухайлбал, Шинжлэх ухааны академи, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Үндэсний түүхийн музей гэх мэт байгууллагуудад судлаач, тайлбарлагч, менежер хийх боломжтой.

Мэргэжилтэн: Төрийн байгууллагууд тухайлбал, Соёлын яам, Нийслэл, аймгийн соёл урлагын газар, сумын соёлын төв, Соёлын өвийн үндэсний төв, Аялал жуулчлалын компаниуд соёлын асуудал эрхэлсэн түшмэл, хөтөч, менежер хийх мэдлэг, дадлага, туршлага бүрэн эзэмшинэ.

Эксперт, зөвлөх: Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд тухайлбал, Дэлхийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, ЮНЕСКО гэм мэт байгууллагуудад зөвлөх, судлаач, төслийн ажилтан хийх боломжтой.

Тэтгэлэг, хамтын ажиллагаа

МУИС-ийн Антропологийн хөтөлбөрт дараах тэтгэлэг олгодог бөгөөд цаашид олон улсад суралцаж, хамтарч ажилладаг.

Тэтгэлэг, дадлага ажил:

  1. Японы улсын Шига мужийн их сургуульд солилцоогоор жил бүр 2 оюутан 1 жилийн хугацаатай,
  2. Төгсөгчдийн холбооны нэрэмжит жил бүрийн сургалтын тэтгэлэг,
  3. Хамтрагч гадаадын их сургуулиуд болох Их Британийн Кэмбриж, Оксфордын, Канадын Виннипегийн, Австралийн Мэльбурны, Австралийн үндэсний их сургууль, АНУ-гийн MIT, Австрийн шинжлэх ухааны академийн судалгааны төсөлд цалинтай дадлага хийх
  4. Мөн дотоодын Нүүдлийн соёл иргэншлийн судлах олон улсын хүрээлэн, Монголын антропологийн холбооны судалгааны төсөлд туслах судлаачаар ажиллах
  5. Багш, тэнхимийн судлаачдын судалгааны төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог.

 

Гадаадад суралцах боломж:

  • Бакалаврын оюутан солилцоо: Японы Шига мужын Их сургууль, Өвөр Монголын их сургууль
  • Магистр: Кембрижийн Их Сургууль, Германы Фрий ИС, Авсралийн Мэльбурнийн ИС, БНХАУ-ын Бээжин, Хөх хотын ИС, Швейцарийн ИС, ОХУ, Солонгос, Японы Их сургуулиуд
  • Доктор: Кембрижийн Их Сургууль, Оксфордын ИС, АНУ-ын Харвард, Иэлийн ИС, БНХАУ-ын Бээжин, Хөх хотын ИС, ОХУ, Солонгос, Японы их сургуулиудад суралцаж байна.

Багшлах хүний нөөц

  • Багш: 2023 оны байдлаар 10 үндсэн багш (2 багш чөлөө авч гадаадад зочин профессор), 2 гэрээт профессор, 2 цагийн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • Зэрэг: 75% нь докторын зэрэгтэй
  • Төгссөн сургууль: Кэмбрижийн их сургууль, Японы Хоккайдогийн их сургууль, Шига мужийн их сургууль, Хонконгийн их сургууль, Мэлбөрний их сургууль, Күйнсландын их сургууль, Монгол улсын их сургууль, Одессийн их сургууль, Эрхүү хотын их сургууль, 
  • Зочин профессороор ажилласан газар: Кембрижийн ИС, Оксфордын ИС, Колорадогийн ИС, Портогийн ИС, Австрын ШУА, Колорадогийн ИС, ОХУ-ын ИС-иуд, Японы ИС-иуд, БНХАУ-ын ИС-иуд, Цюрихийн ИС, Копенгагений ИС, Лондоны ИС.

"Антропологи" хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн олон улсын судалгааны төслүүд

  1. Английн Кэмбрижийн Их Сургууль 2006 оноос хойш,
  2. Оксфордын их сургууль 2013 оноос хойш
  3. Лондонгийн Их Сургуулийн Коллеж(UCL) 2015-2020 онд,
  4. Австрийн Шинжлэх Ухааны Академи 2015 оноос хойш,
  5. АНУ-ын Цинцинатын их сургууль 2018 оноос хойш
  6. Копенгагены Их Сургууль 2013-2017,
  7. АНУ-ын Аризоны Их Сургууль, 
  8. Японы Шүд судлалын Их Сургууль,
  9. Осакагийн Их Сургууль, 2012-2016
  10. Шига Мужийн Их Сургууль, 2012 оноос хойш
  11. Төвийн Үндэсний Их Сургууль, 2009 оноос хойш
  12. Өвөр Монголын Их Сургууль, 2006 оноос хойш
  13. 2023 оны байдлаар тэнхим дээр антропологийн чиглэлээр дотоодын 2, олон улсын 3 төсөл тус тус хэрэгжиж, тус төслүүдэд Антропологи хөтөлбөрийн бүх шатны суралцагсад цалинтай ажиллан мэдлэг чадвараа дээшлүүлж, мэргэжлийн хүрээний харилцаа холбоогоо өргөжүүлж байна.

Монгол антропологичдийн намтар, бүтээл

Олон улсын Web of Science, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоогоор Монгол улсын нийгэм-хүмүүнлэгийн салбарт тэргүүлэгч хамт олон. Олон улсын нэр хүндтэй хэвлэлийн газраар бүтээлээ хэвлүүлсэн судлаачдын тоогоор улсдаа тэргүүлэх хамт олон.

  1. Доктор Д.Түмэн – https://www.researchgate.net/profile/Tumen-Dashtseveg
  2. Доктор Л.Мөнх-Эрдэнэ –  https://num.academia.edu/LhamsurenMunkhErdene
  3. Доктор Д.Бум-Очир – https://scholar.google.co.uk/citations?user=TY0RwjEAAAAJ&hl=en
  4. Ахлах багш С.Бямбадорж – https://duuren.life/post/3254
  5. Ахлах багш Д.Долгорсүрэн – https://itoim.mn/article/Wqhm7/31671
  6. Доктор М.Эрдэнэ –  https://num.academia.edu/EMyagmar
  7. Доктор Ш.Уранчимэг – https://www.num.edu.mn/Staff/a280c086-46ff-43c8-b8ff-a5ca29116bc9/Publications
  8. Доктор Ж.Лхагвадэмчиг – https://num.academia.edu/LJadamba
  9. Доктор И.Бямбабаатар – https://orcid.org/0000-0003-2685-8868
  10. Доктор Ц.Цэцэгжаргал – https://mn.linkedin.com/in/tsetsegjargal-tseden-4590273b
  11. Доктор Б.Цэцэнцолмон – https://num.academia.edu/TsetsentsolmonBaatarnaran
  12. Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэ – https://scholar.google.com/citations?user=ALANWxgAAAAJ&hl=en

Сургалтын төлбөр

Антропологийн бакалаврын хөтөлбөрт 121 кредит цаг, Антропологийн магистрт 30 кредит, Антропологийн докторт 60 кредит цаг цуглуулдаг. Ихэнх хичээл 3 кредит байдаг бөгөөд бакалаврт бол нийт 34 хичээл үзэж төгсөнө. Бакалаврт дундаж ачаалалаар буюу улиралд 15 багц цагийн хичээл үзвэл нэг жилд 30 багц цагийн хичээлийн төлбөр төлнө. 

1 багц цагийн үнэлгээг жил бүр МУИС Монгол улсын Засгийн газартай хэлэлцэн тогтоож, 6 сараас хойш зарладаг.

Зургуудыг Алтанхуягын Манлай

Бакалаварт үзэх хичээл

Бакалаврын түвшинд антропологич мэргэжил эзэмшихэд дараах хичээлийг заавал үздэг. Үүнд:

  1. Монголын угсаатны зүй
  2. Нийгмийн статистик
  3. Хөгжлийн антропологи: Даяаршил ба Либерализм
  4. Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт
  5. Антропологийн онол сэтгэлгээний түүх
  6. Антропологи, этнографийн судалгааны арга зүй
  7. Хүний гарал үүсэл
  8. Био-антропологи судалгааны арга зүй
  9. Эрх мэдэл, хүчний антропологийн судалгаа
  10. Ураг төрөл, гэр бүл, жендэр
  11. Хээрийн дадлага
  12. Эдийн засгийн антропологи
  13. Зан үйл, шүтлэг мөргөлийн антропологи
  14. Монголын нийгэм, соёлын антропологи
  15. Монголын биологийн антропологи
  16. Экологийн антропологи: Уул уурхай ба байгаль орчин
  17. Дүрслэлийн антропологи

Бакалаврын гүнзгийрүүлж, сонгож судлах хичээл

  1. Антропоэкологи
  2. Аялал жуулчлалын антропологи
  3. Бакалаврын судалгааны ажил
  4. Дотоод Азийн уламжлалт шүтлэгийн синкретизм ба орчин үе
  5. Дэлхийн монголчуудын угсаажилт, ижилслийн онцлог
  6. Евроазийн антропологи
  7. Монголын археологийн удиртгал
  8. Музей судлал
  9. Национализм: Үндэстэн ба угсаатан
  10. Нүүдлийн соёл, мал аж ахуйн улс төр, эдийн засаг
  11. Социализм ба постсоциализм
  12. Суурин иргэншил: Үйлдвэржил ба хотжил
  13. Урлагийн антропологи
  14. Хэлний антропологи
  15. Хэрэглээний антропологи
  16. Этнодемографи ба орчин үе

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2310); Факс: 976-11-320159
Email: byambabaatar.i@num.edu.mn