ХҮН АМ ЗҮЙ

Хөтөлбөрийн онцлог, албан ёсоор баталгаажуулсан, хөндлөнгийн үнэлгээ хийсэн, магадлан итгэмжилсэн байдал

  1. Монгол Улсын хэмжээнд хүн ам зүйч мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц хөтөлбөр.
  2. Хүн ам зүйн бакалаврын хөтөлбөр 1991 оноос; магистр, докторын хөтөлбөр 1996 оноос хэрэгжсэн.
  3. НҮБ-ын Хүн амын сангийн олон улсын экспертүүдийн хөндлөнгийн үнэлгээ бүх түвшний хөтөлбөрүүдэд 1996, 1999 онд хийгдсэн.
  4. Дээд боловсролын MNS 5323:2008 стандарт авсан.
  5. Үндэсний магадлан итгэмжлэлд 2011 онд, олон улсын магадлан итгэмжлэлд 2013 онд орсон.
  6. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын тушаалаар Хүн ам зүйн Магистр, докторын сургалтыг 2018 оноос, Бакалаврын сургалтыг 2022 оноос сэргээн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Хүн ам, хөгжил, нийгэм, эдийн засагтай холбогдолтой тоо мэдээллийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, тайлбарлах, хүн амын ба хөгжлийн асуудлуудын чиг хандлага, харилцан уялдаа, шалтгаан, үр нөлөөг судлан тайлбарлах, хөгжлийн төлөвлөлт, үнэлгээнд тусгах чиглэлээр шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг олгоно.

 

Хөтөлбөрөөс эзэмших мэдлэг, ур чадвар:

  • Хүн ам зүйн тооцооны техникүүд, загвар ашиглан шинжилгээ хийх, хэтийн тооцоо хийх.
  • Хүн ам зүйн үзэгдэл, өөрчлөлтүүдийг нийгэм, эдийн засаг, социологи, антропологи, математик, статистик, улс төр, сэтгэл зүй, газар зүй, анагаах ухаан, биологи зэрэг бусад салбар шинжлэх ухаантай уялдуулан судлах, тайлбарлах.
  • Микро болон макро түвшний тоо мэдээллийг боловсруулах, шинжлэх програмуудтай ажиллах.
  • Тоо, мэдээллийг шинжлэх, тайлбарлах, төлөвлөлт, үнэлгээнд ашиглах.
  • Нийгмийн судалгааны аргууд, тэдгээрийг хэрэглэх.
  • Хүн ам, жендэр, хөгжлийн харилцан уялдааг судлах, хөгжлийн аливаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх, хэрэгжилтийг хянах, бодлого, хөтөлбөрийг нотолгоо, судалгаанд үндэслэн боловсруулах.

Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны боломж:

Дэлхий нийтийн жишиг, Монгол Улсад “Хүн ам зүй” хөтөлбөрөөр суралцан төгсөгчид дараах мэргэжил, албан тушаалд түгээмэл ажиллаж байна. Үүнд:

  1. Хүн ам зүйч (Demographer)
  2. Хүн амын асуудал хариуцсан мэргэжилтэн (Population affairs officer)
  3. Нийгэм, эдийн засгийн бодлогын мэргэжилтэн (Social – Economic policy specialist)
  4. Бодлогын шинжээч (Policy analyst)
  5. Нийгмийн хөгжлийн зөвлөх (Social development consultant)
  6. Хүн ам, нийгмийн статистикч (Population and social sector’s statistician)
  7. Хүн амын эдийн засагч (Population economist)
  8. Нийгэм судлаач (Social researcher)
  9. Иргэний бүртгэлийн мэргэжилтэн (Civil registration officer)
  10. Социологич (Sociologist)
  11. Эрүүл мэндийн салбарын шинжээч (Health sector analyst)

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшин дэх Засаг даргын тамгын газрын бүтцэд хүн амын асуудал хариуцсан тусдаа орон тооны ажилтан байхаар заасан байдаг.

Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллага, сургалт болон судалгааны байгуулага, төрийн бус, олон улсын, хувийн байгууллагад ажиллах боломжтой.

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2320); Факс: 976-11-320159
Email: ptrc@num.edu.mn

Social Media

Тэнхимийн эрхлэгч

У.Эрдэнэбат Prof.

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 202 – тоот. 
976-11-7730730-(2310); 
erdenebat@num.edu.mn

  • Тэнхимийн туслах ажилтан Г.Сумьяа
  • II байр, 220 – тоот. 
    976-11-7730730-(2310); 
  • sumiya@num.edu.mn 

Тэнхимийн тухай

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал:

  • 1994 оноос хойш нийтдээ 260-аад дээд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн төгсгөсөн. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 86%.
  • Төгсөгчид хөгжлийн асуудлаар ажилладаг олон улсын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, төрийн яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд, улс, аймаг, дүүрэг, сумын Үндэсний статистикийн хороо/нэгжүүд болон Иргэний бүртгэлийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, судалгааны зөвлөх үйлчилгээний болон бизнесийн байгууллагууд (MСS групп, NewCom корпораци, MMCG ХХК, MCDS ХХК, Mobicom, Unitel,арилжааны банкууд, Оюу толгой ХХК, Таван богд групп зэрэг)-д ажиллаж байна.

Оюутны ур чадварыг хөгжүүлэх бусад боломж:

Суралцах хугацаанд оюутанд дараах боломжууд нээлттэй:

  • Нийгэм, эдийн засаг, хүн ам, хөгжлийн асуудлуудаар судалгааны ажлуудад оролцох, цалинтай ажиллах.
  • Олон улсын байгууллага, төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад дадлага хийх, ажиллах.
  • Гадаадын их, дээд сургуулиудад зуны сургалтад хамрагдах.
  • Гадаад багш, олон улсын зөвлөх, НҮБ-ын сайн дурын ажилтнуудаар хичээл заалгах.
  • Оюутны клубуудад хамрагдан хөгжих.

Материаллаг орчин:

  • Хүн ам зүйн шинжилгээ хийх, нийгмийн судалгааны мэдээлэл боловсруулах, шинжлэх програмууд бүхий компьютерийн лабораторитой.
  • Мэргэжлийн хичээлийн ном, сурах бичгүүд хангалттай.
  • 1996 оноос хойш жил бүр 2 удаа МУИС-ийн эрдмийн бичиг бүхий “Монголын хүн амын сэтгүүл”-ийг бэлтгэн, хэвлэмэл болон цахим байдлаар олон нийтийн хүртээл болгодог. Цахим хаяг: https://journal.num.edu.mn/MJP/index

Сургалтын төлбөр

Тухайн хөтөлбөрөөр дундаж ачаалалаар буюу улиралд 15 багц цагийн хичээл үзвэл нэг жилд 30 багц цагийн төлбөр болох  ₮3 сая сурлацгч

Хамтын ажиллагаа, харилцаа:

  • АНУ-ын Мичиганий их сургууль, Тайландын Махидол, Чулалонгкорний их сургуулиуд, БНЧУ-ын Карлийн их сургууль, БНХАУ-ын Жилиний их сургууль зэрэг гадаадын их, дээд сургуулиудын холбогдох салбаруудтай оюутан солилцоо болон сургалт, судалгааны чиглэлээр байнгын хамтын ажиллагаатай ажилладаг.
  • Төрийн болон төрийн бус байгууллагууд, НYБ-ын Хүн амын Сан, НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжийн банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Хүн ам Судлалын Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо, Азийн Хүн Амын Нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлдэг.

Холбоо барих:

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 – тоот. Бага тойруу 47, 210646
Утас: 976-11-7730730-(2320); Факс: 976-11-320159
Email: ptrc@num.edu.mn