Археологийн лаборатори

Тус тэнхимийн сан хөмрөгт монгол улсын нутаг дэвсгэрт 1995 оноос хойш малтан шинжилсэн археологийн дурсгалуудаас олдсон эп өлгийн зүйл хадгалагддаг бөгөөд одоогоор монголын түүхийн бүх үед буюу шинэ чулуун зэвсгийн үеэс (одоогоос 8000 жилийн өмнө) орчин үеийг хүртэл хамаарах нийт 500 орчим газрын 2000 гаруй олдвор хэрэглэгдэхүүн хадаглагдаж байна. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь сургалтын бааз материал болохоос гадна Монголын эртний нүүдэлчдийн түүх, соёл, аж амьдрал, судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болдог учир гадаад дотоодын судлаачдын судалгааны тулгуур хэрэглэгдэхүүн болдог.

Археологийн лабораторид хадгалагдаж буй олдвор, хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүний цуглуулга

  • Монголын түүхийн бүх үед хамаарах нийт 2000 орчим олдвор хэрэглэгдэхүүн хадгалагдаж байна.
  • Монголын түүхийн дундад зууны үед хамаарах дээл хувцасны үлдэгдэл
  • Монгол улсын хосгүй үнэт болон үнэт зүйлд орсон эзэнт гүрний үеийн эд өлгийн зүйлс
  • Эртний хот суурингуудаас олдсон төрөл бүрийн барилгын чимэглэлүүд
  • Чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртлэх бүхийл цаг үеийг хамарсан шавар болон шаазан эдлэл

Археологийн лабораторийн зорилго, үйл ажиллагааны чиглэл

  • Монголын эртний нүүдэлчдийн аж ахуй соёлын талаар судалгаа хийх.
    • Чулуун зэвсгийн судалгаа
    • Хүрэл зэвсгийн үе
    • Хүннү гүрний үе
    • Эрт дундад зууны үе
    • Монголын эзэнт гүрний үе
  • Лабораторийн мэдээллийн бааз, хээрийн судалгааны анхан шатны хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан археологийн шинжлэх ухааны чиглэлүүдээр дотоод, гадаадын оюутнуудад бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулах.
  • Үндэсний болон олон улсын хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Био-археологийн лаборатори

Тус тэнхимийн сан хөмрөгт монгол улсын нутаг дэвсгэрт 1950-аад оноос хойш малтан шинжилсэн археологийн дурсгалуудаас олдсон эртний хүн, мал, амьтны ясны олдворууд хадгалагддаг бөгөөд одоогоор монголын түүхийн бүх үед буюу шинэ чулуун зэвсгийн үеэс (одоогоос 8000 жилийн өмнө) орчин үеийг хүртэл хамаарах нийт 1100 орчим хүний ясны олдвор, 200 гаруй нэр төрөл зүйлийн мал, шувуу, мэрэгч болон махчин амьтны ясны цуглуулгатай байгаа нь Монгол Улсад байгаа эртний хүн, амьтны хамгийн том цуглуулга юм. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь сургалтын бааз материал болохоос гадна Монголын эртний нүүдэлчдийн түүх, соёл, аж амьдрал, хүн ам зүй, эрүүл мэнд зэрэг олон талт асуудлыг судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болдог учир гадаад дотоодын судлаачдын судалгааны тулгуур хэрэглэгдэхүүн болдог. Одоогийн байдлаар тус цуглуулгын санд тулгуурласан олон улсын гурван төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хоёр төсөл ирэх оноос хэрэгжихээр бэлтгэл шатандаа явж байна. 

Биоархеологийн лабораторид хадгалагдаж буй олдвор, хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүний цуглуулга

  • Монголын түүхийн бүх үед хамаарах нийт 1100 орчим хүний ясны олдвор
  • Монголын түүхийн дундад зууны үед хамаарах хатмал хүний олдворууд
  • Мал, шувуу, мэрэгч болон махчин 200 гаруй амьтны ясны цуглуулга
  • Монголын 20 гаруй угсаатан, халхын овгуудад хамаарах 8000 гаруй хүний гарын алганы хээний дардас
  • Монголын 20 гаруй угсаатан, халхын овгуудын 1200 гаруй хүний шүдний хэвийн эх хэрэглэгдэхүүн
  • Орчин үеийн Монголын насанд хүрсэн 6000 гаруй хүний бие бялдрын хөгжлийн хэмжилтийн мэдээлэл
  • Монголын байгаль, газар зүйн янз бүрийн бүс нутаг, хот суурины 10000 гаруй хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн хэмжилтийн мэдээлэл

Биоархеологийн лабораторийн зорилго, үйл ажиллагааны чиглэл

  • Монголын эртний нүүдэлчдийн болон орчин үеийн хүн ам, угсаатны антропологийн чиглэлээр судалгаа хийх.
    • Эртний хүн судлал - Палеоантропологи :
      • Краниологи (Гавал судлал),
      • Остеологи (Яс судлал),
      • Палеопатологи (Эртний хүмүүсийн өвчлөл),
      • Палеодемографи (эртний хүн ам зүй)
      • Одонтологи (Шүд судлал)
    • Археологийн дурсгалаас гарсан амьтны олдворын судалгаа – Археозоологи
      • Монгол нутагт гэрийн тэжээмэл амьтад гаршуулсан судалгаа
      • Монгол нутаг дах уур амьсгалын өөрчлөлт ба зэрлэг амьтдын хувьсал, хөгжил
    • Археологийн дурсгалаас гарсан эртний ургамлын олдворын судалгаа - Археоботаник
    • Монгол нутаг дах эртний нүүдэлчдийн соёлын хөгжил ба эртний уур амьсгалын судалгаа
  • Лабораторийн мэдээллийн бааз, хээрийн судалгааны анхан шатны хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан антропологийн шинжлэх ухааны чиглэлүүдээр дотоод, гадаадын оюутнуудад бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулах.
    • Орос, Хятад, Япон, Америк, Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг олон орны судлаачид тус лабораторийн эртний хүний олдворын цуглуулгыг судлан МА болон Ph.D-ын ажлаа гүйцэтгэсэн. Жишээ нь, Америкийн Лос Анжелесын их сургуулийн дэд профессор Кристин Ли, Баруун Мичиганы их сургуулийн антропологийн тэнхмийн дэд профессор Жаклин Эн, Вашингтон дах Байгалийн түүхийн музей, Смитсонианы хүрээлэнгийн ажилтан Мишэл Мачишек, Йелийн их сургуулийн дэд профессор Леланд, Шинэ Зеландын Отаго Их сургуулийн докторант Меландри Влок, Миссурийн Их сургуулийн докторант Элизабет Чо г.м.
  • Үндэсний болон олон улсын хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Археологийн лаборатори

Эрхлэгч                            Др. У. Эрдэнэбат
Имайл                               u_erdenebat@num.edu.mn
Туслах ажилтан             Ч. Амарбилэг
Имайл                               dd_amaraa@yahoo.com

Тус тэнхимийн сан хөмрөгт монгол улсын нутаг дэвсгэрт 1995 оноос хойш малтан шинжилсэн археологийн дурсгалуудаас олдсон эп өлгийн зүйл хадгалагддаг бөгөөд одоогоор монголын түүхийн бүх үед буюу шинэ чулуун зэвсгийн үеэс (одоогоос 8000 жилийн өмнө) орчин үеийг хүртэл хамаарах нийт 500 орчим газрын 2000 гаруй олдвор хэрэглэгдэхүүн хадаглагдаж байна. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь сургалтын бааз материал болохоос гадна Монголын эртний нүүдэлчдийн түүх, соёл, аж амьдрал, судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болдог учир гадаад дотоодын судлаачдын судалгааны тулгуур хэрэглэгдэхүүн болдог.

[/fusion_text][fusion_text columns=”” column_min_width=”” column_spacing=”” rule_style=”default” rule_size=”” rule_color=”” hide_on_mobile=”small-visibility,medium-visibility,large-visibility” class=”” id=””]