СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
Сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, материаллаг бааз, ном сурах бичиг бэлтгэх, чадавхжуулах хүрээнд АНУ-ын Веннер Грен (Wenner Gren) сангийн Институтын хөгжлийг дэмжих тэтгэлэг (Institutional Development Grant), Европын холбооны “TAСIS” хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Эрдмийн тэтгэлгийн хөтөлбөрийн (Academic Fellowship Program) хүрээнд Британийн Кембрижийн Их Сургууль, Данийн Оденсийн Их сургуультай хамтран сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз-лаборатори, номын санг олон улсын жишигт хүргэн байгуулсан. Мөн 2004 оноос гадаад орны мэргэжлийн болон мэргэжлийн бус оюутнуудад зориулан тусгай хөтөлбөрөөр зуны сургалт тогтмол явуулж байгаа бөгөөд одоогоор нийт 20-оод орны 50 гаруй оюутнуудыг сургалтад хамрууллаа. Түүнчлэн салбарын судалгааны болон сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа Археологийн лаборатори, Био-археологийн лаборатори болон Монголын түүх, археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв, Жендер судлалын төв зэрэг судалгааны төвүүд тэнхимийн дэргэд үйл ажиллагаа явуулж байна.
Антропологи, археологийн тэнхим антропологи болон археологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мөн суралцагсад антропологи, археологийн шинжлэх ухаантай холбоотой угсаатан судлал, музей судлал, соёлын өвийн судлал, жендер судлал, хөгжил судлалын чиглэлээр сургалт явуулж байна. Антропологийн хөтөлбөрийн агуулга дотроо нийгэм, соёлын антропологи болон биологийн антропологи гэсэн хоёр ерөнхий хэсгээс бүрдэх бөгөөд харин сонгох суралцах хичээлийн жагсаалтаас оюутнууд энэ хоёр чиглэлийн аль нэгийг дагнан суралцаж сонгон мэргэших боломжтой. Мөн био-антропологи болон археологийн мэргэжлийг хослуулдаг био-археологийн чиглэлээр сургалт явуулж байна.
Археологийн мэргэжлээ гүнзгийрүүлэн эртний үе, хүннүгийн үе, эзэнт гүрний үеийн гэхчлэн түүхэн үеүдээр болон Сибирийн, Хятадын, Монголын гэхчлэн бүс нутгийн археологийн судлалаар мэргэших боломжтой. Харин биологийн антропологийн хувьд өргөн агуулгаараа монголын эртний болон орчин үеийн хүн амын антропологийн судалгааны чиглэлээр суралцах болно. Энд эртний хүн амын судлал тэдний угсаа гарвалийн судалгаа, хоол хүнс, өвчлөлийн судалгаа, аж ахуй түүний гарал үүсэл, хувьсал хөгжлийн судалгаа, орчин үеийн хүн амын судлал дотор шүд судлал, алганы хээ судлал, хүүхэд залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Нийгэм, соёлын антропологийн хувьд монгол үндэстэн, угсаатнуудын түүх, хэл, соёл, аж ахуй, шашин шүтлэг, ёс заншил, зан үйл; мөн дэд салбарууд болох улс төрийн антропологи, шашны антропологи, эдийн засгийн антропологи, ураг төрлийн антропологи, экологи, байгаль орчны антропологи, хөгжлийн антропологи, урлагийн антропологи, дүрслэлийн антропологи гэхчлэн олон чиглэлээр суралцах боломжтой.
Бакалаврын хөтөлбөр
- Антропологийн бакалаврын хөтөлбөр (PDF хавсаргах)
- Археологийн бакалаврын хөтөлбөр (PDF хавсаргах)
Магистрын хөтөлбөр
- Антропологийн мэргэжлийн магистрын хөтөлбөр (PDF хавсаргах)
- Антропологийн сургалтын магистрын хөтөлбөр (PDF хавсаргах)
- Археологийн магистрын хөтөлбөр (PDF хавсаргах)
Докторын хөтөлбөр
- Антропологийн антропологийн хөтөлбөр (PDF хавсаргах)
- Археологийн докторын хөтөлбөр (PDF хавсаргах)
Судалгаа/Research
Археологийн судалгааны чиглэл
Монгол улсын нутаг дэвсгэр дээр 1995 оноос хойш археологийн хайгуул болон малтлага судалгааны ажлыг хамтарсан болон бие даан явуулж байна. Тус тэнхимийн археологийн судалгааны голлох чиглэл маань Хүрэл зэвсгийн үеэс Дундад зууны үе хүртэлх өргөн цар хүрээг хамран ажиллаж байна.
Биологийн антропологийн судалгааны чиглэл
Биологийн антропологийн чиглэлээр эртний хүн амын судлал тэдний угсаа гарвалийн судалгаа, хоол хүнс, өвчлөлийн судалгаа, аж ахуй түүний гарал үүсэл, хувьсал хөгжлийн судалгаа, орчин үеийн хүн амын судлал дотор шүд судлал, алганы хээ судлал, хүүхэд залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн чиглэлээр судалгаа явуулж байна.
Нийгэм, соёлын антропологийн судалгааны чиглэл
Нийгэм, соёлын антропологийн судалгаа хамрах бүс нутгийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна Дотоод Ази буюу Монголын түүх, соёлын бүсийг голлож байна. Дотоод Азийн бүсэд Монгол Улсаас гадна эргэн тойрон дахь Өвөр Монгол, Хар Мөрөн, Шинжаан, Хөх Нуур, Гансу, Төвд зэрэг Хятадын хойд бүс, Оросын Буриад, Тува, Алтай, Халимагийн нутаг ордог. Харин судалгааны сэдвийн хувьд мал аж ахуй, нүүдлийн соёл, байгаль орчин, уул уурхай, шашин шүтлэг, ураг төрөл, жендер, үндэстэн угсаатны түүх, соёлын өв, ёс заншил, зан үйл, ижилсэл, зөрчил, нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлуудыг судалдаг. Судалгааны арга зүйн хувьд хээрийн шинжилгээний ажил хийж, оролцон ажиглах, ярилцах байдлаар угсаатны зүйн (этнографийн) арга зарчмыг гол болгодог.