Судалгааны чиглэл
- Гадаргын болон гүний усны гидрохимийн анализ
- Ус ба хурдасны хоорондох ионы шилжилт хөдөлгөөн, зүй тогтол
- Хөрсний бохирдлын мониторинг
- Хөрсний бохирдлыг бууруулах биоремедаци, фиторемедацийн судалгаа
- Дотоод болон гадаад орчны агаарын чанарын үнэлгээ
- Химийн хэмжил зүй
- Биологийн объектын элементийн анализ (хүний үс болон хумс)
Бүрэлдэхүүн:
О.Болормаа, Ph.D,,Дэд профессор, Профессор
Х.Цоохүү, Sc.D, профессор, зөвлөх профессор, Н.Амгалан, Ph.D, дэд профессор
Ч.Буян, Ph.D, дэд профессор, О.Алтанцэцэг, магистр, лаборант, Б.Баянмөнх, Ph.D, докторын дараах судлаач,
Оюутны тоо
- Докторант оюутан: 4 /Ч.Болормаа, Н.Тэгшбаяр, Ё.Жажинжав, А.Одонтуяа/
- Магистрант оюутан: 11
- Бакалаврын оюутан: 8
Төсөл
Дотоодын төсөл
- Төсөл 1: “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” 2017-2018 он, БСШУЯ-ны ШУТС санхүүжилттэй.
- Төсөл 2: “Байгаль нуурын цутгал голуудын гидрохимийн судалгаа ”, 2016-2017 он, МУИС-ийн санхүүжилттэй өндөр түвшний төсөл.
- Төсөл 3: “Хотын төвийн бүсийн хөрсний хүнд металлын агууламжийг фиторемедацийн технологи ашиглан бууруулах”, 2015-2016 он, МУИС-ийн санхүүжилттэй.
- Төсөл 4: “Дотоод орчны агаарын дэгдэмхий органик нэгдлийг тодорхойлж, эрсдлийн үнэлгээ хийх”, 2015-2016 он, МУИС-ийн санхүүжилттэй.
- Төсөл 5: “Trim ионжуулсан усны химийн болон эрүүл ахуйн судалгаа” 2014 он, Мацүзакаяа ХХК
- Төсөл 6: “Улаанбаатар хот орчим дахь гүний усанд уран болон дагалдах элементүүдийг тодорхойлох”, 2014 он, Засгийн Газрын тохируулагч агентлаг, Цөмийн Энергийн Газар
- Төсөл 7: “Улаанбаатар хот орчим дахь гүний усанд уран болон дагалдах элементүүдийг тодорхойлох”, 2013-2014 он, Засгийн Газрын тохируулагч агентлаг, Цөмийн Энергийн Газар
- Төсөл 8: “Хүрээлэн буй орчны эрсдлийн үнэлгээ, бохирдлыг бууруулах метрохимийн үндэстэй цогц судалгаа”, 2011-2014 он, БСШУЯ-ны санхүүжилттэй.
- Төсөл 9: “Үйлдвэрийн бүсийн хөрс, агаарын стандарт, мониторинг хийх”, 2011-2013 он, БСШУЯ-ны санхүүжилттэй, инновацийн төсөл.
- Төсөл 10: “Багануурын уурхайн хүрэн нүүрснээс гаргасан идэвхжүүлсэн нүүрсээр хотын цэвэрлэх байгууламж, ноос ноолуурын үйлдвэр, хими цэвэрлэгээ, авто угаалгын газруудаас хаягдах усыг шүүж цэвэршүүлэх чадварыг үнэлэх”, 2011 оны 3-6 сар, “Багануур” ХХК
Гадаадтай хамтарсан төсөл
- Төсөл 1: “Ойгон нуурын химийн болон бактерийн бүлгэмдлийн судалгаа: Улирлын өөрчлөлт ус болон хурдаст нөлөөлөх”, 2017-2020 он, БСШУЯ-ны ШУТС санхүүжилттэй, Монгол, Тайваны хамтарсан төсөл.
- Төсөл 2: “Ойн хөрс болон хөрсний бичил организм дахь хүнд металлын агуулгын шинж чанар”, 2017-2018 он, JSPS Монгол-Японы хамтарсан төсөл.
- Төсөл 3: “Тамсагбулагийн газрын тосоор бохирдсон хөрснөөс нүүрсустөрөгч задлах чадвартай бактерийн нутгийн омгийг ялган таних, биоремедацийн судалгаа” 2017-2018 он, МУИС-KIST хамтарсан төсөл
- Төсөл 4: “Монгол, Беларусын биогеоценоз – чийгийн улаан хорхойн бүлэг, бүтцийн харьцуулсан судалгаа, түүнийг хөрсний тэжээллэг орчныг сайжруулах болон бохирдлыг бууруулах биоремедацийн арга хэрэглэх”, 2014-2015 он, ШУТС-ийн санхүүжилттэй, Монгол, Беларусын хамтарсан төсөл.
- Төсөл 5: “Говийн болон Алтайн уулархаг бүсүүдийн давст нуурын бактерийн бүлгэмдлийн судалгаа”, 2012-2015 он, Монгол, Тайваны хамтарсан төсөл.
- Төсөл 6: “Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны өөрөө цэвэрших процессын судалгаа”, 2013-2015 он Монгол, Японы хамтарсан төсөл.
- Төсөл 7:, “Үйлдвэрийн бүсийн хөрсний хүнд металлын бохирдлыг фиторемедацийн аргаар бууруулах судалгаа”, 2013-2014 он, МУИС-GIST хамтарсан төсөл.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл:
- Олон улсын мэргэжлийн сэтгүүлд –32 (О.Болормаа- 23, Н.Амгалан-11 , Ч.Буян-7 )
- Дотоодын мэргэжлийн сэтгүүд- 11 (О.Болормаа- 6, Н.Амгалан-8, Ч.Буян-3 )
- Эрдэм шинжилгээний хурлын бүтээл:
- Олон улсын хурлын эмхэтгэлд –82 (О.Болормаа- 60, Н.Амгалан-15 , Ч.Буян-7 )
- Дотоодын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд–72 (О.Болормаа- 47, Н.Амгалан-20 ,Ч.Буян-5 )
- Судалгааны багийн гишүүдийн оролцсон хурал, эзэлсэн байр:
- Ч.Дэлгэрдалай, М.Долгормаа, О.Болормаа, Б.Очирхуяг, “The mechanochemical activation of natural zeolite and copper adsorption”, МУИС, Японы Мияазакигийн их сургуультай /МИС/ хамтран зохион байгуулсан “Олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хурал /ОУОЭШБХ/, 1-р байр, 2017 он
- У.Хулан, О.Болормаа “Trace elements in the human hair with autism spectrum disorder”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 2-р байр, 2016 он
- Х.Эрдэнэцэцэг, Ч.Буян “Хотын төвийн бүсийн хөрсний кадми болон хромын агууламжийг фиторемедацийн аргаар бууруулах нь” GMIT эрдэм шинжилгээний хурал, 2-р байр, 2016 он
- Л.Анударь, О.Болормаа “The physico-chemical composition of saline lakes and sediments of the gobi desert region, western Mongolia” МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 1-р байр, 2015 он
- Э.Содцэцэг, Ч.Буян, О.Болормаа “Biostimulation of crude oil contaminated soil in tamsagbulag using manure and sawdust”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 2-р байр, 2015 он
- Б.Галдмаа, Ч.Буян “Тамсагбулагийн бохирдсон хөрсний газрын тосыг бактериар задлах биозадралын судалгаа”, Увс аймгийн “Залуучуудын өрсөлдөх чадвар” ЭШБХ, 2-р байр, 2015 он
- Б.Батдулам , О.Болормаа “Water quality survey of transboundary Selenge river basin and lake baikal” МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 1-р байр, 2014 он
- Ж.Рагчаа, О.Болормаа “Physico-chemical properties of electrolyzed reduced water”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 2-р байр, 2014 он
- Т.Эрдэнэчулуун, Б.Анхныбаяр, Л.Анударь, О.Болормаа “Завхан аймгийн зарим давст нууруудын гидрохимийн судалгаа”, МУИС, ШУС, БУС, Химийн тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2-р байр, 2014 он
- Ч.Буян “Нефтийн нүүрсустөрөгчидыг задлах чадвар бүхий үр ашигтай бактерийн бүлгэмдлийг ялган таньсан нь”, “ЭВРИКА-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, 1-р байр, 2014 он
- Б.Батдулам “Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын гидрохимийн судалгаа” “ЭВРИКА-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал , Оюутан– 1-р байр, 2014 он
- Б.Батдулам, О.Болормаа “Assessment of water quality parameters and their changes in transboundary Selenge river basin, Lake Baikal”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 1-р байр, 2014 он
- Т.Эрдэнэчулуун, О.Болормаа “The chemical composition of saline lakes in Zavkhan province, Mongolia”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 2-р байр, 2014 он
- Ё.Жажинжав, О.Болормаа, Ж.Бадамсүрэн. “Үйлдвэрийн бүсийн хөрсний физик химийн шинж чанарын судалгаа”, МУИС, ХХИС-ийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”, 1-р байр 2013 он
- М.Долгормаа, Б.Болор-Эрдэнэ, Ц.Амартайван, Р.Оюунхүү, С.Наранцэцэг, О.Болормаа. “Элэгний өвчтэй хүмүүсийн үсэн дэх зарим микроэлементийн агуулгыг бүрэн ойлтын рентген флуоресценцийн аргаар тодорхойлох”, МУИС, ХХИС-ийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”, 3 -р байр, 2013 он,
- Б.Батдулам, О.Болормаа “Relation of hydrochemical parameters of water of Orkhon and Selenge rivers toward to Lake Baikal”,МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 1-р байр, 2013 он
- М.Долгормаа, О.Болормаа “Research for diagnosing liver disorder level by determining trace elements in human hair” МУИС, Японы МИС-тай хамтран зохион ОУОЭШБХ , 2013 он– 2-р байр
- Э.Солонго, О.Болормаа “Crude oil water and soil properties of Tamsagbulag oil field, Mongolia”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ, 3-р байр, 2013 он
- Ё.Жажинжав, О.Болормаа “Үйлдвэрийн бүсийн хөрсний хүнд элементийн тархалт”, МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим, “Магистрын эрдэм шинжилгээний бага хурал”, 1-р байр, 2013 он
- Ё.Жажинжав, О.Болормаа “Seasonal variation of soil properties around mining area, Mongolia”, МУИС, Японы МИС-тай хамтран зохион байгуулсан ОУОЭШБХ ,1-р байр 2012 он
- Патент: О.Болормаа, Д.Сэржээ, “Цусны даралтыг үсний бичил эрдсээр тодорхойлох арга”,2001
- Дотоодод хэвлүүлсэн ашигтай загвар: О.Болормаа, “Хөрсний үеэс дээж авч хөрсний шинж чанарыг тодорхойлох арга”, 2014
Зохион байгуулсан сургалт семинар:
- “МУИС, Японы Мияазакигийн их сургуультай хамтарсан “Олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хурал” жил бүр зохион байгуулдаг. 2012-2017 нийт 6 удаа
- МУИС, Японы Мияазакигийн их сургуультай хамтарсан “Sakura exchange” программ 2014, 2016
- “Бичил уурхай ба хүрээлэн буй орчин” workshop, 2013
- “Метрологийн сургалт, семинар” МУИС, 2012-2014 нийт 3 удаа
- “МУИС, Токио хотын их сургууль хоорондын “Боловсролын солилцоо программ”2013
Хамтын ажиллагаа
Дотоодод:
- Эрдэнэт үйлдвэр ХХК https://www.erdenetmc.mn/en/
- Геологийн төв лаборатори http://cengeolab.com//
- Аутизм Монгол-Анд ТТБ https://www.facebook.com/Autism.Mongolia/
- Мацүзакаяа ХХК http://matsuzakaya.mn/
- Зуу Хаа ХХК
- Цэцэн трэвел ХХК
Гадаадад:
- Орос: Эрхүүгийн Их Сургууль, Буриадын Их Сургууль, Беларусийн Шинжлэх Ухаан Үндэсний Академи
- Япон: Мияазакигийн Их Сургууль, Токио хотын Их Сургууль
- Тайван: Тайваны Синика Академи
- Солонгос: Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (GIST), Чангвоны Их Сургууль, Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (KIST)
Лабораторийн хүчин чадал
XRF Genius 9000 | Mg-аас U хүртэл 81 элемент | |||
“Тa-Lab” анализатор | As, Cd, Pb,Cu, Zn, Mn, Hg, Se,I, Ni, Co, Fe, Ag, Sb, Bi, Fe, Sn | |||
HANNA 9828 мультипараметр | Температур, pH, ORP, DО, Цахилгаан дамжуулах чанар, Эсэргүүцэл, TDS, давслаг, даралт | |||
Drager X-5000 | CO2, Cl2, HCN, COCl2, NH3, NO2, PH3, SO2 | |||
Portable Dissolved Hydrogen Meter ENH-1000 – H2 meter / H2 tester | Ууссан устөрөгч
0 ~ 2000 мкг/л |
Танилцуулга