Судалгааны чиглэл
- Монгол улсын ургамлын гаралтай – үр тариа болон малын гаралтай түүхий эд – сүүнд суурилсан хүнсний үйлдвэрүүд (пиво, спирт, гурил ба сүү)-ийн дайвар буюу хаягдал(пивоны ба спиртийн шаар, ашигласан дрожжи, хивэг, шар сүү)-аас функциональ хүнс, пробиотик, пребиотик, бусад эм биобэлдмэл гаргах хими-биотехнологийн судалгаа
- Монголын уламжлалт зарим хүнсний (исгэг цагаан идээ, борц) гол үйлчлэгч биологи – фармакологийн идэвхит бодисыг нээн илрүүлж, бүтэц, биологийн үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох
- Монгол улсын хүн амыг архаг өвчлөлд хүргэж болох хүнсний аюулгүй байдлын эрсдэлтэй эх орны болон импортын хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах, энэ талын нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх
- Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ба хүнсний ашигт ургамлын гол үйлчлэгч биологи-фармакологийн идэвхит бодисыг нээн илрүүлж, бүтэц, биологийн идэвхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох
Бүрэлдэхүүн
Б.Мөнхжаргал, С.Мягмарсүрэн, Л.Мөнхцэцэг, Б.Туяагэрэл, Н.Туяа, Л. Анхбаяр, З. Долгорсүрэн, Н.Уранчимэг, Ц.Ариунжаргал, Г.Баттулга , Б.Мөнхцацрал, Б.Ерболат, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Юмчинсүрэн, Я.Гэрэлт -Од, Б.Алтантуяа, Б.Цэцэгсүрэн, Д.Ариунцэцэг, Э.Намжилсүрэн, Б.Пүрэвсүрэн, Э.Солонго, Л.Аззаяа, П.Ичинхорлоо, Х.Бадамцэцэг, Б.Ариунжаргал, М.Нямжаргал, А.Энхжин, Б.Бадамгарав, Г.Намуунцэцэг, Б.Отгонбанди, Т.Самбуу, Б.Нургул, Ш.Ариунзаяа, Б.Ичинхорлоо, П.Ичинхорлоо, Ү.Энхбуд, Б.Мөнхболор, Х.Сувд-Эрдэнэ, Л.Дулмаа, Б.Батзаяа, Д.Батмэнд
Танилцуулга:
Ш/у-ны доктор, профессор Н.Цэвэгсүрэнгийн санаачлагаар 1998-1999 оны хичээлийн жилээс шавь сургалтыг буй болгож МУИС-д “Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн хими”-ийн судалгааны багийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 106 эрдэм шинжилгээний өгүүлэл, 11 нэг сэдэвт бүтээл, 78 сурах бичиг, 7 патент, 8 стандарт нийт 224 бүтээл боловсруулж, хэвлүүлсэн байна.
Тус судалгааны баг нь ургамлын тос, тост ургамлын хими-технологийн судалгаа, байгалийн эмийн ургамлын хими, эмийн үйлчилгээт бодисын химийн бүтэц, биологийн идэвхийн судалгааг эхлэн хийж гүйцэтгэдэг байсан.
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд БСШУЯ, ШУТСан болон МУИС-ийн дэмжлэгээр 2014-10-30-нд тус судалгааны баг өөрийн судалгааг явуулах иж бүрэн тоноглогдсон судалгааны лабораторитой болсон нь бидний судалгааны ажлыг дэмжсэн, энэ чиглэлээр судалгааны ажилд сонирхолтой оюутныг сургахад чухал алхам болсон.
Холбоо барих
- Төв байр – 221/ Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн лаборатор
- Эмчилгээний хүнс байгалийн нэгдлийн лаб Профессорын баг https://www.facebook.com/groups/681054365354274/
Ололт, амжилтууд:
- Хэвлүүлсэн нэг сэдэвт бүтээл: 10
- Хэвлүүлсэн сурах бичиг: 16
- Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл: 130
- Оролцсон, хэвлүүлсэн ЭШ хурлын илтгэл: 80
- Авсан шагнал: Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит залуу судлаач эрдэмтэн шагнал, МУИС-ийн шилдэг судлаач багш, МУИС-ийн шилдэг судалгааны хамтлагийн II байрны шагнал
- Шинэ бүтээл, зохиогчийн эрх хамгаалалт: 4
- Батлуулсан стандарт: 9
Хамтын ажиллагаа:
Дотоод:
- ШУА,
- АПУ,
- Монос
Гадаад:
- Японы Китасато ИС,
- ХБНГУ-ын Дусселдорфын ба Галле-ийн ИС,
- Өмнөд Солонгосын Кореа ИС,
- БНХАУ-ын Өвөрмонголын ИС,
- Бээжингийн ХААИС
Төслүүд:
Хэрэгжсэн
- (ШУТС): Хүнс тэжээлийн зарим ашигт ургамлын түүхий эдийн биохимийн найрлага, боловсруулах хими-технологийн судалгаа (2004-2006)
- (ARC): Монгол орны эмийн ургамлын фитохимийн судалгаа. 1-р хэсэг. (2006-2007)
- (ARC): Монгол орны эмийн ургамлын фитохимийн судалгаа. 2-р хэсэг. Говь хээрийн бүсийн зарим ургамлын фитохимийн бүрэлдэхүүний химийн бүтэц, биологийн идэвх (2007-2008)
- (ARC): Монгол орны эмийн ургамлын фитохими-биолонийн идэвхийн судалгаа. 3-р хэсэг. Говь хээрийн зарим ургамлын хоёрдогч метаболитын судалгаа (2008-2009)
- (ШУТС): Зүрх судасны болон хорт хавдрын өвчлөлөөс хамгаалах, эмчлэх үйлдэлт эм, эмчилгээний хүнсний бэлдмэл гаргах фитохими-биологийн идэвхийн судалгаа (2008-2010)
- (нано-иноваци): ”Монгол оронд ургадаг эмийн ургамал, байгалийн нэгдлийн химийн бодисыг ашиглан нано бүтэц бүхий нэгдлүүдийг гарган авах, анагаах ухаан эм зүйн салбарт ашиглах” (2008-2010)
- (ШУТС): “Монгол орны ургамал, амьтны гаралтай түүхий эдээс биологийн идэхит шинэ бодис илрүүлэх, функциональ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах фитохими биотехнологийн судалгаа” (2011-2013)
Хэрэгжиж буй
- (ШУТС): “Монгол улсын хүнс үйлдвэрлэлийн хаягдал зарим уурагт болон нүүрсусны түүхий эдийг дэвшилтэт технологиор боловсруулан шинэ нэр төрлийн биологийн идэвхит нэмэлт, функциональ хүнсний бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах хими-биотехнологийн судалгаа” (2014-2016)
Лабораторийн хүчин чадал
Ультра соник усан банн KQ-250B
|
10л багтаамжтай, 40kHz, 250W
|
|||
BIOBASE-EL10A Elisa Reader
|
5℃-40℃, 86 kPa – 106kPa, 8 цаг тасралтгүй ажиллах боломжтой, 400 – 800nm-т 96 дээж зэрэг хэмжих боломжтой
|
|||
Хагас автомат Кьелдалийн нэрлэгийн багаж BKN-I
|
хуурай дээж бол 0.2-2.00, хагас хуурай дээж 2.00-5.00, шингэн дээж 10-25мл,
|
|||
Тоосруулан хатаагч SD-015
|
Тоосруулан хатаагч 1л багтаамжтай, 160-180°С-т халуун өтгөрүүлсэн уусмалыг
|
|||
Хөлдөөн хатаагч BK-FD10
|
-40°С – 50°С, 4 тавиуртай, 8 колботой дээж хатаах боломжтой, цахилгаан
|