Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Шинжлэх ухаан техник, технологийн эрчимтай хөгжил нь түлш эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, шатахуун түлш, тосолгооны материалын нэр төрөл, зориулалт нь улам бүр нарийсч байна. Шатахуун тосолгооны материалын хими, анализ хичээлээр бүх төрлийн шатахууныг гарган авч, үйлдвэрлэх аргууд, шатахууны шинж чанар, ангилал, үзүүлэлтүүд, тэдгээрт тавигдах шаардлага, түлшний шаталтын процесс, түүний физик химийн үндэс, хийн түлш, автомашины түлш, агаарын хөлгийн түлш, дизелийн түлшний шинж чанар, тэдгээрийн ашиглалт, тослох материалууд, моторын тос түүний чанарын хөдөлгүүрт үзүүлэх нөлөөлөл, төрөл бүрийн зориулалтын тослох материалууд, техникийн шингэнүүд, тэдгээрийн химийн найрлага, шинж чанар, хадагалах, тээвэрлэх, ашиглахад шаардагдах аюулгүй ажиллагаа зэргийг үзэж судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Бүх төрлийн шатахуун, тослох материал, техникийн шингэнүүдийн шинж чанар, ангилал, хэрэглээний онцлогийн талаар өргөн хүрээтэй мэдлэг эзэмшинэ.
CLO.2. ШТМ-ын шинжилгээнд өргөн хэрэглэгдэх урвалж, бодистой аюулгүй ажиллах арга зүй, химийн лабораторийн түгээмэл техник, арга аргачлалд суралцана. Үүнд: жинлэх, уусгах, шүүх, ууршуулах, хатаах, шатаах, хандлах гэх мэт болно.
CLO.3. ШТМ-ын хими-технологийн үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээрийг үнэлэх,стандарт аргуудаар шинжилгээ хийх арга зүйд суралцана. Үүнд: Нефть бүтээгдэхүүний хувийн жин ба харьцангуй нягт, шатахууны октан ба цетаны тоо, фракцийн найрлага, ноцох ба асах температур, зууралдлага, хүчлийн тоо, Хөргөлтийн шингэний химийн найрлага ба хөлдөх температур тодорхойлох аргууд орно.
CLO.4. Туршилтын алхмуудыг төлөвлөх, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.5. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
CLO.6. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.