Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Дэлхий болон гариг эрхисийн шинжлэх ухааны салбарын хамгийн өргөн хүрээ бүхий сэдвийг агуулж байдаг геохимийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг дараах 4 бүлэг сэдвийн хүрээнд лекц болон семинарын хичээлийн хэлбэрээр судална. Үүнд: I бүлэг: Геохимийн үндсэн ойлголт ухагдахуун, II бүлэг: Геохимийн үндсэн хуулиуд, химийн элементийн геохимийн тархалт, III бүлэг: Химийн элементийн шилжилт болон саатал, IV бүлэг: Хүрээлэн буй орчны геохимийн үнэлгээ. Бүлэг бүрийн агуулгын багтаамжийг хичээлийн сэдэвчидсэн төлөвлөгөөнд харуулав.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Геохимийн шинжлэх ухааны ерөнхий болон тусгаар хуулиуд, элементийн үүсэл, тархалт, шилжилт болон саатал, тодорхой систем дэх геохимийн хувьсал, дэлхийн бөмбөрцгийн химийн эволюци, геохимийн системүүдийн харилцан хамаарлын талаарх ойлголт, мэдлэгээ үндэслэн асуудалд логик сэтгэлгээгээр хандаж, учир шалтгааныг тайлбарлах,
CLO.2. Химийн элементийн геохимийн хувьсал, түүний үр дагаварыг цөмийн урвал, атомын бүтэц, химийн холбоо, геохимийн системүүдийн харилцан үйлчлэл, тодорхой систем дэх геохимийн хувьсалтай холбон тайлбарлах,
CLO.3. Химийн элементийн геохимийн төрөл, ангилал, тэдгээрийн онцлогыг үндэслэн хүрээлэн буй орчиндоо геохимийн үнэлгээ өгөх,
CLO.4. Шаардлагатай мэдээлийг ШУ-ны сэтгүүл, ном бусад мэдээллийн эх үүсвэрүүдээс олж авах, уншиж судлах
CLO.5. Авсан мэдээллээ боловсруулах, ойлгомжтой бичиж цэгцлэх
CLO.6. Асуудлыг илтгэн мэдээлэх, тайлбарлан таниулах,
CLO.7. Асуудлыг шүүн хэлэлцэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргах,
CLO.8. Бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарлах зэрэг чанарыг эзэмшсэн байх