Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэхүү хичээлээр квант механикийн осциллятор болон эргэлт, хэлбэлзлийн ба эргэлтийн спектроскоп, Раман спектроскоп зэрэг молекулын эргэлт, хэлбэлзлийн талаар ойлголтууд, атомын ба электроны спектроскопийн үндэс; гэрлийн шингээлт ба цацаргалт, ердийн ба аномаль Зееманы эффект, Рассел-Саундерсийн хослол, цөмийн соронзон ба электрон парасоронзон спектроскоп зэрэг соронзон орны нөлөөгөөр атомд илрэх өөрчлөлтүүдийн талаар судална. Атомын орбиталын эрлийзжилт ба долгион функц, молекул орбиталын онол, ароматик молекулын Хьюккелийн онол зэргийг багтаасан молекулын бүтэц ба электроны төлвийн талаар авч үзнэ. Мөн электроны шилжилтийн энерги, хоёр атомт молекулын электроны төлөв, хэлбэлзлийн файн бүтэц, хэт ягаан туяаны шингээлт, флуоресценц зэрэг электроны спектроскопийн асуудлуудыг судалж, төгсгөлд нь молекул ба цэгэн бүлэг, төлөөлөл, молекул орбиталын симметрийн тухай товч судлах болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Суралцагчид:
CLO.1. Квант механикийн үндсэн зарчмыг ойлгодог болно.
CLO.2. Атомын спин-орбитын хослолоос үүдэн атомын спектр нарийн нийлмэл болдогийг ойлгож, термийн тэмдгийг тайлбарлаж чаддаг болно
CLO.3. Молекулын спектроскопид хэрэглэгддэг суурь физик химийн хуулиудыг мэддэгээ харуулдаг болно.
CLO.4. Молекулын спектроскопийн үндсэн ойлголтуудыг мэддэг болно
CLO.5. Өгсөн шинжлэх ухааны асуудлыг шийдэхэд тохирох молекулын спектроскопийн аргыг сонгож чаддаг болно.
CLO.6. Молекулын спектроскопийн аргыг хэрэглэн хэмжилтийн үр дүнд задлан шинжилгээ хийж чаддаг болно
CLO.7. Молекулын бүтэц болон гэрэл биетийн харилцан үйлчлэх төрхийн харилцан хамаарлыг тайлбарлаж чаддаг болно.
CLO.8. Эргэлтийн, хэлбэлзлийн, электроны спектроскопийн суурь, үндсийг ойлгодог болно.
CLO.9. Атом, молекулын гэрлийн шингээлт, цацаргалт, түүнд цахилгаан ба соронзон орны үзүүлэх нөлөөг тайлбарлаж чаддаг болно.
CLO.10. Тооцооллын химийн орчин үеийн аргын цөм онолыг мэддэг, тохирох аргыг сонгодог, өгөгдөл, үр дүнг химийн шинжлэх ухааны үндэстэй учирлан тайлбарладаг болно.
CLO.11. Өгсөн молекул дахь симметрийн элементийг тогтоож, тэдгээрийн спектроскопийн ач холбогдлыг тань мэддэг болно.
CLO.12. Хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцах, шинжлэх ухаанчаар сэтгэх төсөөлөл болон учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай болно.
CLO.13. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай болно.