Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр хандлах аргын ерөнхий ойлголт, шинж чанар, нэршил, хандлалтын нөхцөл, органик биш анализад хандлалтыг хэрэглэх, органик нэгдлийн хандлалт, хандлах аргын практик хэрэглээ, хандлалтын хуваарилалтын коэффициент, хандлалтын гарцыг тодорхойлох; сорбцийн онцлогууд, сорбентуудад тавигдах ерөнхий шаардлагууд, сорбцийн үндсэн параметрүүд, сорбцийн коэффициент, түүний гарцыг тодорхойлох; тунадасжуулах болон даган тунадасжуулах аргууд, түүний механизм, тунадасжуулагчид тавигдах шаардлага; ялган салгах электрохимийн аргууд; баяжуулаx бусад аргууд: ууршуулах арга; талсжуулаx арга, хөвүүлэх арга, сонгож уусгах аргын мэдлэгтэй болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэ хичээлийг амжилттай судалсанаар оюутан дараах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:
CLO.1. Оюутан хандлах аргуудыг хэрэглэх чадвартай байх.
CLO.1.1. Өгөгдсөн дээжинд хандлах аргын аль тохирохыг шилж сонгон хэрэглэх;
CLO.1.2. Органик болон органик биш нэгдүүдийн хандлалт, хандлалтын шаардлагатай тооцоог хийх;
CLO.1.3. Сонгосон аргаа хэрэглэн тохирох анализыг хийж гүйцэтгэх;
CLO.2. Оюутан сорбцийн болон тунадасжуулах, хамтдаа тунадасжуулах, хөвүүлэн баяжуулах аргуудыг хэрэглэх чадвартай байх.
CLO.2.1. Сорбцийн аргын онолын асуудалд суурилан дээжинд сорбци явуулах;
CLO.2.2. Өгөгдсөн дээжинд тунадасжуулах ба хамтдаа тунадасжуулах аргын аль нэгээс сонгон анализ хийх чадвартай байх;
CLO.2.3. Ууршуулах болон баяжуулах аргыг сонгон анализ хийх чадвартай байх;
CLO.2.4. Лабораторийн нөхцөлд хөвүүлэн баяжуулах аргаар бага агуулгатай микроэлементүүдийг баяжуулах арга барилд суралцах;
CLO.2.5. Судлах объектод тохируулан анализын төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг тайлагнах;
CLO.2.6. Эрдэм шинжилгээний өгүүлэл уншиж харьцуулан дүгнэлт хийх.
CLO.3. Оюутан химийн болон бусад шинжлэх ухааны салбарын хоорондын уялдаа холбоог ойлгох чадвартай байх.
CLO.3.1. Химийн олон салбарын хоорондын төсөөтэй ба ялгаатай талуудыг анзаарч (distinguish), хураангуйлан нэгтгэх (summarize);
CLO.3.2. Химийн шинжлэх ухааны бусад шинжлэх ухаантай холбогдох холбоо хамаарлыг харьцуулан (compare) дэнслэн шүүх (judge);