Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Органик синтезид чухал ач холбогдолтой органик химийн урвалуудын механизм, стереохими, термодинамик, кинетикийг судална. Ретросинтизийн анализ ба шууд синтезийн урвалыг загварчлахад суралцана. Синтезийн урвалын нөхцөлийг тогтоох, урвалын стереохими, термодинамик ба кинетикийг жолоодох, урвалын оновчтой нөхцлийг сонгон сайжруулахад суралцана. Функциональ бүлгийн хувиргалт ба тэдгээрийг хамгаалах буюу эргүүлэн үүсгэх урвалуудыг хэлэлцэнэ. Нүүрстөрөгчийн үндсэн хэлхээг бүрдүүлэгч дан ба давхар холбоо үүсгэх урвалуудаас гадна исэлдэх, ангижрах, цагирагжих урвалуудыг бүхэлд нь судална. Режео-, химо-, стерео- сонгомол чанаруудыг ойлгон синтезийн урвалд хэрэглэж сурна. Синтезийн урвал явуулах арга барилыг эзэмшихээс гадна эх бодис, завсрын ба эцсийн бүтээгдэхүүнийг ялган цэвэршүүлэн тэдгээрийн молекулын бүтцийг орчин үеийн спектрийн аргууд (НУТ, 1 Н- ба 13 С-ЦСР, Масс спектроскопи, ХЯТ)-аар таньж, тодорхойлж сурна.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Ретросинтизийн анализ ба шууд синтезийн урвалыг загварчлах, функциональ бүлгийн хувиргах, тэдгээрийг хамгаалах буюу эргүүлэн үүсгэх, дан ба давхар холбоо үүсгэх, исэлдэх, ангижрах, цагирагжих урвалуудын талаар онолын болон практик дадал эзэмшинэ.
CLO.2. Цөөн ба олон шаттай синтезийн урвалын нөхцлийг тогтоох, урвалын стереохими(режео-, химо-, стерео- сонгомол чанарууд), термодинамик ба кинетикийг жолоодох, урвалын оновчтой нөхцлийг сонгон сайжруулахад суралцана.
CLO.3. Органик урвалж бодистой аюулгүй ажиллаж сурах ба органик химийн лабораторийн түгээмэл техник,арга аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ чанарын болон нэг буюу түүнээс дээш шаттай синтезийн урвалыг гүйцэтгэх ба урвалын явцыг ажиглах чадвартай болно. Синтезийн урвалын бүтээгдэхүүнийг ялган салгах, цэвэршүүлэх арга барилыг эзэмшинэ.
CLO.4. Органик синтезийн урвалын эх бодис, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний цэвэршилтийг хайлах температур, НҮХ, ба спектрийн аргын тусламжтайгаар тогтоох ба дурын үл мэдэгдэх бодисын молекулын бүтцийг спектрийн аргууд (НУТ, 1Н- ба 13С-ЦСР, Масс спектроскопи, ХЯТ)-аар тодорхойлж сурна.
CLO.5. Туршилтын алхмуудыг төлөвлөх,гүйцэтгэх, ажиглах, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолон боловсруулах, Chem Draw программ хэрэглэх, SDBS вэбсайтаас мэдээлэл олж авах, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистойиш татахад суралцана.
CLO.6. Асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар шүүмжлэлттэй ханддаг, онолын мэдлэгээ хэрэглээтэй холбохыг эрмэлздэг, мэдлэгийн эрэл хайгуул хийдэг, судалгааны ажилд сонирхолтой, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай байхад суралцана.
CLO.7. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай болно.
CLO.8. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.