Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр элемент органик нэгдлүүдийн молекулын бүтэц, химийн холбооны онцлог шинж чанар, урвалын идэвхийг авч үзнэ. Тухайлбал элемент органик нэгдлийн онцлог шинж төрх, урвалын идэвхиэс гадна элемент органик нэгдэлд явагдах нуклеофиль, электрофиль ба радикал халалцах урвалууд, мөн исэлдэх, ангижрах, фотохимийн гэх онцлог урвалуудыг судална. Мөн элемент органик нэгдлүүдийг нийлэгжүүлэн гарган авах C-Гетероатом ба С-С холбоо үүсгэх цагирагжих урвалуудыг хэлэлцэнэ. элемент органик нэгдлийн ХЯТ ба ЦСР-ийн спектрийн онцлогуудыг хэлэлцэнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Органик биш химийн онолын мэдлэг, элемент, нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох арга, аргачлалаа ашиглан органик биш бодис, координацийн болон металлорганик нэгдлийн молекулын бүтэц байгууллыг илэрхийлэх, шинж чанарыг судлан тогтоох, хэрэглээ болон гарган авах аргыг үндэслэх чадвар, арга зүйг эзэмшинэ.
CLO.2. Химийн шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг бусад байгалийн шинжлэх ухааны салбартай холбох төдийгүй, технологи, инженер, математикийн судлагдахуунд суурилсан зохион бүтээх арга эзэмшинэ.
CLO.3. Элемент органик нэгдлийн бүтцийн онцлогийг спектрийн аргууд (1Н- ба 13С-ЦСР, ХЯТ)-ыг ашиглан танихад, бүтцийг тайлахад суралцана.
CLO.4. Лекцийн бие даалт, семинар, дадлагын хичээлийг гүйцэтгэх, явцын шалгалтуудад бэлтгэх замаар сонирхсон мэдээлэлээ олж авах, уншиж судлах, ойлгомжтой бичиж цэгцлэх, авсан мэдээлэлээ боловсруулах, илтгэн мэдээлэх зэрэг өөрийгээ илтгэх, хөгжүүлэх аргыг эзэмшинэ.
CLO.5. Элемент органик нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах, хэрэглэх, энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тооцоо хийх, сорил туршилт гүйцэтгэх арга барил, чадварт суралцана.
CLO.6. Асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар шүүмжлэлттэй ханддаг, онолын мэдлэгээ хэрэглээтэй холбохыг эрмэлздэг, мэдлэгийн эрэл хайгуул хийдэг, судалгааны ажилд сонирхолтой, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай байхад суралцана.
CLO.7. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай болно.
CLO.8. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
CLO.9. Өдөр тутмын амьдрал ахуй болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалд химийн мэдлэгийн үүднээс ёс зүйтэй хандах
CLO.10. Бие даан өөрийгөө хөгжүүлэх, хувийн зохион байгуулалт, санаачлагатай байх
Ерөнхий органик биш химийн хичээлийн хамтлаг