Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэхүү хичээлийг 2 үндсэн хэсэгтэй судална. 1) Системийн тэнцвэрийн шинж чанар буюу хийн шинж чанар, дотоод энерги, энтальпи, энтропи, термодинамикийн I, II, III хууль, тэдгээрийн хэрэглээ, термохими, цэвэр бодисын физик хувирал, энгийн холимог, фазат болон химийн тэнцвэрийг судална. 2) Химийн урвалын хурд, хурдны хууль, 0, I, II эрэмбийн үл эргэх урвалын кинетик, Урвалын хурдны хуулийг тодорхойлох туршилтын арга, эргэх, дагалдаа болон зэрэгцээ урвалын кинетик тэгшитгэл, түүний гаргалгаа, тогтвортой төлвийн ойролцоолол, тэнцвэрийн төлвийн ойролцоолол Линдеман-Хиншельвүдийн механизм, нийлмэл механизмтай урвалын кинетик (гинжин урвал, шатах тэсрэх урвал, фотохимийн урвал), гомоген болон гетероген катализ, химийн урвалын механизмыг судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Физик хими II хичээлийг судалж дууссаны дараа оюутан дараах суралцахуйн үр дүнг эзэмшсэн байна. Үүнд:
CLO.1. Химийн термодинамик болон кинетикийн талаар концепцийн ойлголттой болохоо харуулдаг байна.
CLO.2. Химийн процессыг удирдах, чиглүүлэхэд эзэмшсэн мэдлэгээ хэрэглэж чаддаг болно.
CLO.3. Физик химид хэрэглэгдэж буй аливаа даалгаварт химич, химийн инженерийн үүргийн талаарх ойлголт болохоо харуулна.
CLO.4. Физик химийн аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргадаг болно.
CLO.5. Суурь болон хэрэглээний физик химид тохирох шинжлэх ухааны аргыг сонгох, хэрэглэдэг болно.
CLO.6. Физик химийн аналитик болон практик даалгаварт хэрэглэгдэх аргачлал, багажит анализын аргыг дэвшүүлж, шүүн хэлэлцдэг болно.
CLO.7. Физик химийн туршилт хийх, сайжруулах, шүүн хэлэлцэх, тайлагнадаг болно.
CLO.8. Химийн шинжлэх ухаан, инженерийн салбар дахь химийн тэнцвэр, термодинамик, химийн кинетикийн ойлголтууд нь химийн болон бусад шинжлэх ухааны ойлголт, үзэл санаатай ямар хамааралтай болохыг тодорхойлох, илэрхийлэх, төсөөтэй болон ялгаатай талуудыг тогтоох, бодит амьдрал дээрх үүргийг нь үнэлдэг болно
CLO.9. Химийн системтэй ажиллах мэргэжлийн болон аюулгүй байдлын хариуцлагатай байдлын талаарх ойлголттой болохоо харуулна.
CLO.10. Физик химийн лабораторийн хичээл, бие даалтаар оюутан багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах, эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай болно.
CLO.11. Туршилтын үр дүнг тохирох байдлаар илэрхийлэх, математик загварчлалд оруулах, физик химийн түгээмэл хууль зүй тогтлыг илэрхийлсэн математик илэрхийллийн физик утгыг ойлгох, учирлан тайлбарладаг байна.
CLO.12. Физик химийн хичээлийн бие даалт, лабораторийн тайланг бичихдээ шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгадаг болно.