Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Биохимийн шинжлэх ухааны түүхэн хөгжил, хөгжлийн хэтийн төлөв, Амьд организмын химийн найрлага, уургийн ангилал бүтэц шинж чанар организмд гүйцэтгэх үүрэг, уургийн ба уургийн бус амин хүчлүүд физик химийн шинж чанар ангилал, нүүрс усны физик, химийн шинж чанар ангилал, өөх тос ба тосонцор бодисууд, тосны хүчлүүд физик химийн шинж чанар, ангилал, тосны хүчлийн исэлдэлт, нуклейн хүчлийн шинж чанар ангилал, организмд гүйцэтгэх үүрэг, ферментүүд, үйлчлэх механизм, ангилал, ус ба тосонд уусдаг витамины бүтэц, шинж чанар, гормоны шинж чанар, биологийн үйлчилгээ, организмд явагдаж буй уураг, нүүрс ус, өөх тосны солилцооны талаар суурь мэдлэгтэй болно. Дадлагын хичээлээр биохимийн лабораторид ажиллах техник аюулгүйн дүрэмтэй танилцаж, уургийг ялгаж тодорхойлон өнгөт урвал ба ба тунадасжих урвалууд, амин хүчил ба энгийн уураг тодорхойлох аргууд, нүүрс усны тооны ба чанарын урвал, тос ба тосонцор бодисын шинж чанарыг тодорхойлох, ферментийн ерөнхий шинж чанарыг тодорхойлох, усанд уусдаг тосонд уусдаг витамин тодорхойлох арга зүйг эзэмшинэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэхүү хичээлийг судалснаар оюутан дараах суралцахуйн үр дүнг эзэмшсэн байна.
CLO.1. Биохимийн шинжлэх ухааны үндсэн суурь ойлголтуудтай танилцан амьд организмын химийн найрлага, биомолекулуудын бүтэц, шинж чанар, ангилал, организмд гүйцэтгэх үүргийн талаар болон организмд явагдаж буй бодис, энергийн солилцооны талаарх үндсэн мэдлэгтэй болно.
CLO.2. Дадлагын хичээлээр биохимийн лабораторид ажиллах техник аюулгүйн дүрэмтэй танилцаж, уургийг ялгаж тодорхойлох өнгөт урвал ба тундасжих урвалууд, амин хүчил ба энгийн уураг тодорхойлох аргууд, нүүрс усны тооны ба чанарын урвал, тос ба тосонцор бодисын шинж чанарыг тодорхойлох, ферментийн ерөнхий шинж чанарыг тодорхойлох, усанд уусдаг тосонд уусдаг витамин тодорхойлох арга зүйг эзэмшинэ.
CLO.3. Багаар хамтран ажиллах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх чадвартай болно.
CLO.4. Биохимийн шинжлэх ухаан хүний өдөр тутмын амьдралтай хэрхэн холбогддог талаарх ойлголттой болно.
Органик химийн хичээлийн хамтлаг