Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр органик нэгдлийн анги бүлэг бүрийнолон улсын нэршил, физик шинж чанар болон химийн шинж чанарыг дэлгэрэнгүйавч үзнэ. Ялангуяа молекулын бүтцийн онцлогоос үүдэлтэй химийн урвалын идэвхийг хэлэлцэнэ. Үүнд ханасан нүүрсустөрөгчдийн радикал халалцах (S R ), ханаагүй нүүрсустөрөгчдийн нэгдэх (A E , A R ) ба полимержих, ароматик нүүрсустөрөгчдийн электрофиль халалцах (S Е ), спиртийн онцлог урвалууд (S N 1, S N 2, E1, E2) карбониль бүлэг агуулсан органик нэгдлийн нуклеофиль нэгдэх (A N ) ба нуклеофиль ацилжих,α-нүүрстөрөгч дээрх халалцах, алкилжих урвалууд мөн органик нэгдлийн исэлдэх, ангижрах, зарим стереоселектив урвалзэрэг синтезийн чухал ач холбогдолтой урвалуудын механизм, кинетик ба термодинамикийн талаар дэлгэрэнгүй судална. Чанарын болон синтезийн урвал явуулах арга барилыгэзэмших, синтезийн урвалын эх бодис, завсрын ба эцсийн бүтээгдэхүүнийг цэвэршүүлэн тэдгээрийн молекулын бүтцийг орчин үеийн спектрийн аргууд (НУТ, 1 Н- ба 13 С-ЦСР, Масс спектроскопи, ХЯТ)-аар таньж, тодорхойлж сурна. Дээрх агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Органик нэгдлийн молекулын бүтэц, нэршил, химийн холбооны онцлог, физик ба химийн шинж чанарын талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ.
CLO.2. Органик нэгдлийн анги бүлэг бүрийн функциональ бүлгийн урвалын идэвх, тэдгээрийн онцлог ба стереоселектив урвалуудын механизм (SN1, SN2, SE, SR,E1, E2, AN, AE, ARг.м), кинетик ба термодинамикийн талаар өргөн мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Нэг ба түүнээс дээш шаттай синтезийн урвалыг төлөвлөх, урвалын нөхцлийг тодорхойлох, механизмыг тодорхойлох, үүсэх бүтээгдэхүүнийг таамаглаж сурна.
CLO.4. Органик химийн үндсэн урвалуудын механизмыг бичиж сурна.
CLO.5. Органик урвалж бодистой аюулгүй ажиллаж сурах ба органик химийн лабораторийн түгээмэл техник,арга аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ чанарын болон нэг буюу түүнээс дээш шаттай синтезийн урвалыг гүйцэтгэх ба урвалын явцыг ажиглах чадвартай болно. Синтезийн урвалын бүтээгдэхүүнийг ялган салгах, цэвэршүүлэх арга барилыг эзэмшинэ.
CLO.6. Органик синтезийн урвалын эх бодис, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний цэвэршилтийг хайлах температур, НҮХ, ба спектрийн аргын тусламжтайгаар тогтоох ба дурын үл мэдэгдэх бодисын молекулын бүтцийг спектрийн аргууд (НУТ, 1Н- ба 13С-ЦСР, Масс спектроскопи, ХЯТ)-аар тодорхойлж сурна.
CLO.7. Туршилтын алхмуудыг төлөвлөх,гүйцэтгэх, ажиглах, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолон боловсруулах, Chem Draw программ хэрэглэж сурах ба SDBS вэбсайтаас мэдээлэл авч сурах, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистой иш татахад суралцана.
CLO.8. Асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар шүүмжлэлттэй ханддаг, онолын мэдлэгээ хэрэглээтэй холбохыг эрмэлздэг, мэдлэгийн эрэл хайгуул хийдэг, судалгааны ажилд сонирхолтой, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай байхад суралцана.
CLO.9. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай болно.
CLO10. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.
Органик химийн хичээлийн хамтлаг