CHEM204 ОРГАНИК ХИМИ I

Багц цаг: 4 кредит

Өмнөх холбоо:

Агуулга: Энэ хичээлээр органик молекулыг дүрслэх хэлбэрүүд (Кекуль, Льюис, дэлгэрэнгүй ба хураангуй томъёо, зураасан буюу орон зайн 3-хэмжээст дүрслэл), органик нэгдлийн ангилал (функциональ бүлэг ба нүүрстөрөгчийн үндсэн хэлхээ), уламжлалт ба олон улсын нэршил, изомерийн (функциональ ба халагч бүлгийн байршил) үзэгдэл зэргийг хэлэлцэнэ. Мөн органик молекул дахь химийн холбооны төрөл, холбооны туйлшрал, тэдгээрийн бүтэц байгууламжийн онцлог шинжийг ВХО (sp 3 , sp 2 , sp-эрлийзжилт) ба МОО (σ- ба π- холбоо)-оор тайлбарлахын зэрэгцээ хосолсон системтэй органик нэгдлийн резонансе (индукци ба мезомерийн үзэгдэл) бүтэц ба ароматик шинж чанарыг хэлэлцэнэ. С-С холбооны дагуух эргэлтээс үүдэлтэй конформацийн үзэгдлийг задгай (давхацсан ба давхацаагүй-анти буюу гош конформер) ба цагираг (сандал буюу завь конформер) бүтэцтэй органик нэгдэл дээр үзнэ. Стереохимийн үзэгдлийг геометрийн (алкен ба цагираг нэгдэл дэх цис ба транс изомер) ба гэрлийн (R-, S- энантиомер, диастереомер) изомерүүд дээр дэлгэрэнгүй тайлбарлана. Oрганик молекулын хүчиллэг ба суурьлаг шинж чанарыг хүчил-суурийн онолоор тайлбарлаж улмаар органик нэгдлийн урвалын идэвхи (электрофиль, нуклеофиль) ба органик урвалын үндсэн төрлүүд болох халалцах (S N 1, S N 2, S E , S R ), ялгаруулах (E1, E2), нэгдэх(A N , A E , A R ), исэлдэн-ангижрах зэрэг үндсэн урвалуудын онцлог шинж, механизм ба сонгомол шинж чанарыг нарийвчлан судална. Мөн органик нэгдлийн бүтэц байгууламжийг тодорхойлох орчин үеийн спектрийн аргууд (НУТ, 1 Н- ба 13 С-ЦСР, масс спектроскопи)-ын талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.

Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):

CLO.1. Органик молекулын нэршил, ангилал болон органик молекулын бүтэц (ЦСР ба НУТ, ХЯТ, Масс спектрийн аргын үндэс), найрлага, химийн холбооны онцлог шинж, органик молекулын конфигураци, стереохимийн онолын мэдлэгээ ашиглан дурын органик нэгдлийг нэрлэх, бүтцийг нь янз бүрийн аргаар дүрслэх, конформер ба стерео бүтцийг тогтоож дүрслэх, моделиор молекулын бүтцийг угсрах чадвартай байна.

CLO.2. Органик нэгдлүүдийн физик-химийн шинж чанар, тэдгээрийн урвалын идэвх, органик урвалын төрлүүд (хүчил-суурийн урвал, SN1, SN2, SE, SR, E1, E2, AE, AR), механизм, органик урвалын термодинамик ба кинетикийн зүй тогтолыг ойлгож энгийн урвалын хувьд урвалын идэвхитэй төвийг тодорхойлох, урвалын төрлийг тодорхойлох, урвалын механизмыг дүрслэх чадвартай байна.

CLO.3. Органик урвалж бодистой аюулгүй ажиллаж сурах ба органик химийн лабораторийн түгээмэл техник, арга аргачлал болох жинлэх, уусгах, шүүх, ууршуулах, хатаах буюу усгүйжүүлэх, хандлах, рефлакс явуулах арга техникийг эзэмшсэн байна.

CLO.4. Органик бодисын физик-химийн үзүүлэлт (хайлах температур ба нягт тодорхойлох, поляриметрийн аргаар стереоизомерийг тодорхойлох)-ийг тодорхойлох, тэдгээрийг таньж тогтоох, цэвэршүүлэх, холимгийг ялган салгах хандлалт, дахин талстжуулалт, нимгэн ба баганан хроматографи зэрэг үндсэн арга техникийг эзэмшсэн байна.

CLO.5. Шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, туршилтын алхмуудыг төлөвлөх, гүйцэтгэх, ажиглах, үр дүнг үнэн зөв тэмдэглэх, тооцоолох, ChemDraw программыг ашиглах, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх, үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чадвартай байна.

CLO.6. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, судалгаа шинжилгээ хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах,  бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.

 Органик  химийн хичээлийн хамтлаг