Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Ерөнхий химийн үндсэн ухагдахуун, концепцийн ойлголттой болохоо харуулдаг байна.
CLO.2. Химийн үндсэн хууль, зарчмыг нотлох туршилт хийхдээ сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болно.
CLO.3. Химийн шинжлэх ухааны тодорхой асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах чадвартай болно.
CLO.4. Химийн энгийн туршилт хийх, шүүн хэлэлцэх, тайлагнадаг болно.
CLO.5. Химичийн, мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны хариуцлагатай байдлын талаарх ойлголттой болохоо харуулна.
CLO.6. Ерөнхий химиэр судалсан химийн үндсэн ойлголтууд нь химийн болон бусад шинжлэх ухааны ойлголт, үзэл санаатай ямар хамааралтай болохыг тодорхойлох, илэрхийлэх, төсөөтэй болон ялгаатай талуудыг тогтоох, бодит амьдрал дээрх үүргийг нь тайлбарлаж чаддаг болно
CLO.7. Ерөнхий химийн хичээлээр судалсан тодорхой асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг болно.
CLO.8. Туршилтын үр дүнг тохирох байдал (хүснэгт, график, бичиг)-аар илэрхийлэх, химийн үндсэн хууль зүй тогтлыг илэрхийлсэн математик илэрхийллийн физик утгыг ойлгох, учирлан тайлбарладаг байна.
CLO.9. Математикийн үндсэн чадвартай байх, тоо хэмжээний зэрэг, хэмжигдэхүүний мөн чанарын талаар ойлголттой болно.
CLO.10. Ерөнхий химийн хичээлийн семинарын даалгавар, лекцийн бие даалт, лабораторийн гүйцэтгэлийг бичихдээ шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгадаг болно.
CLO.11. Хамтран шийдвэр гаргах, сэтгэн бодох, харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай болох.
CLO.12. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай болох
CLO.13. Химийн мэргэжилтэнд байх нягт нямбай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан, бүтээлч чанарыг эзэмших
CLO.14. Семинар, лабораторийн хичээл, бие даалтаар оюутан багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах чадвартай болно.
CLO.15. Химийн болон нийгэм дэх бусад салбарын талаарх мэтгэлцээнийг өөрийн өнцгөөс үнэлэх, оролцох чадвартай болох