Улсын Химийн ХХХ олимпиадыг МУИС дээр зохион байгуулж байна.

Улсын Химийн ХХХ Олимпиад 2019 оны 05-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд их сургууль дээр зохион байгуулагдаж байна. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 31 сурагч, ЕБС-ийн 32 багш нар химийн шинжлэх уханаар оюун ухаанаа уралдуулахаар хүрэлцэн ирсэн байна.   Улсын Химийн олимпиадыг зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочид болох олимпиад зохион байгуулах хорооны гишүүд, үе үеийн олимпиад зохион байгуулахад оролцсон багш нар, медальтнууд уригдан нээлтийн ажиллагаанд оролцлоо. Олимпиадыг санаачлагчид МУ-ын Гавьяат багш, Химийн ухааны доктор Д.Дорж химийн олимпиадын 30 жилийн хөгжлийн түүхээс, МУ-ын Гавьяат багш дэд профессор С.Дондог залуу химичдэдээ мэндчилэгээ дэвшүүлэн  нээлтэнд оролцлоо.

Олимпиадын онол, бодлогын тэмцээн МУИС-ийн номын санд боллоо.  

Энэ өдрийн онол, бодлогын тэмцээний дүнг дор танилцуулж байна.