Хуралд оролцогч бүр өгүүлэл болон ррт файл бэлтгэх бөгөөд
дараах удирдамжийн дагуу бэлтгэнэ үү.
ӨГҮҮЛЭЛД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өгүүллийн
бүтэц:
- Гарчигийн хэсэг (Сэдэв,
Зохиогчид, Хөтөлбөр болон Түвшин, е-мэйл хаяг)
- Хураангуй (< 100 үг), түлхүүр үг
(< 5 үг)
- Оршил (< 200 үг)
- Туршилтын хэсэг
- Үр дүн, хэлэлцүүлэг
- Дүгнэлт
- Талархал
- Ашигласан хэвлэлийн жагсаалт
Өгүүллийн
формат:
Монгол хэл дээр Word
программ ашиглан А4 цаасны хэмжээтэй 3-4 нүүрнээс ихгүй, мөр
хоорондын зай 1.15; дээд,
доод, зүүн, баруун талаас 2.54 см;
New Times Roman,
гарчигийг тод 12, техтийг ердийн 12, зураг болон хүснэгтийн тайлбар, тэмдэглэгээг ердийн 10 хэмжээгээр бичнэ.
Өгүүллийг
түгээх:
Өгүүллийг химийн тэнхимийн http://dep.num.edu.mn/chemistry/ вэб
хуудас дээр электрон файл хэлбэрээр байрлуулна. Товлосон хугацаанд хүлээн авсан
өгүүллүүдийг электрон файлд оруулахыг анхаарна уу.
ИЛТГЭЛД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Илтгэл
хэлэлцүүлэх:
- Ррт
слайд дээрх зураг, техтийн тайлбар жигд, тод, гаргацтай байна.
- Илтгэлийг
англи хэл дээр бэлтгэж, хэлэлцүүлэхийг сайшаана.
- Илтгэлийг
10 минут илтгэж 5 минутын хугацаанд асуулт хариултаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг
дүгнэх (нийт 100 оноо):
- Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол 25 оноо
- Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал 25 оноо
- Илтгэх ур чадвар 20
оноо
- Ажлаа эзэмшсэн байдал 15
оноо
- Асуултанд хариулсан байдал 15 оноо
Илтгэлийг
шалгаруулах:
Байгалийн ухааны салбарын хуралд тэнхим бүрээс шалгарсан
2 оюутан оролцоно. Салбарын нэгдсэн хурлаас дараах байрыг эзлүүлж өргөмжлөл,
мөнгөн шагнал олгоно.
- 1-р байр: 1 оюутан (өргөмжлөл,
100 000 төг)
- 2-р байр: 1 оюутан (өргөмжлөл,
75 000 төг)
- 3-р байр: 1 оюутан (өргөмжлөл,
50 000 төг)
МАТЕРИАЛ
АВАХ ХУГАЦАА:
- Өгүүллийн электрон файлыг
2019/04/12-ны 16:00 цагт, ppt файлыг 2019/04/15-ны 16:00 цагт ЭШХ зохион байгуулах комиссын
нарийн бичиг Г.Оюунбилэгийн oyunbileg19@num.edu.mn е-мэйл хаяг руу илгээнэ үү.
- Ррт слайдыг А4 цаасны хоёр талд, нэг
нүүрэнд 4 слайд байхаар 5 хувь хэвлэж 2019/04/16-ны 14:00 цагт дугуй танхимд
нарийн бичиг Г.Оюунбилэгт хүлээлгэн өгнө үү.