Химийн тэнхимийн 59 дэх төгсөлт, Эрдмийн баяр боллоо

2018.06.22-ны өдөр Химийн тэнхимийн Багш, химийн мэргэжлийн хөтөлбөрийн 59 дэх, Хими мэргэжлийн хөтөлбөрийн 55 дахь, Магистрын зэргийн 24 дэх удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр болж, Химийн тэнхимийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээг Номын сангийн байрны 203 тоотод  амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

2017-2018 оны хичээлийн жилд Химийн тэнхимээс төгсөж буй Магистрын зэрэгтэй 10, Бакалаврын зэрэгтэй 36, нийт 46 төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагааг нээж Химийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Сарангэрэл үг хэлсэн бөгөөд профессор Ц.Даржаа төгсөгчдөд зориулан Дурсамж хичээлийг заасан нь урд урдны жилүүдээс онцлог болж өнгөрөв.

Түүнчлэн Хими мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөгчдийг төлөөлж Э.Ууганбаяр, Багш, химийн мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөгчдийг төлөөлж Д.Цэвэлмаа, Магистрын зэргээр төгсөгчдийг төлөөлж Г.Жамбалжамц нар үг хэлсэн бөгөөд нийт төгсөгчид тэнхимийн багш нартаа хүндэтгэл үзүүлэн ая дууны мэндчилгээ барьсан билээ.  Мөн Химийн ангийн оюутны төлөөллөөс 2-р түвшний Ш.Ариунзаяа төгсөгч ах эгч нартаа амжилт хүсч үдлээ.