Ажил олгогч ба төгсөгчдийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Химийн тэнхимээс хэрэгжүүлж буй “Химич”, “Багш, химийн” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тогтоох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ажил олгогч ба төгсөгчдийн анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтанд ШУА-ын ХХТХ, ХААИС, МХЕГ, ШУТИС, АМГТГ, Геологийн төв лаборатор, Эрдэнэт үйлдвэр, АПУ ХК, СҮҮ ХК, Талх чихэр ХК, Монос Фарм ХХК, СХЗГ, УУХ, ГЕГ-ын Гаалын Төв лаборатори, Грийн Химистри ХХК, МонХимоХХК, Хан лаб ХХК, SGS ХХК МАК ХХК зэрэг Төрийн болон хувийн хэвшлийн 32 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага болон тухайн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж буй төгсөгчид оролцлоо.

Тус уулзалтаас Хими, Багш, химийн хөтөлбөрийг сайжруулах, судалгаа, бизнесийн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлсон олон чухал санал зөвлөмжүүд гарсан бөгөөд эдгээрийг амжилттай хэрэгжүүлж үр дүнтэй ажиллахын тулд тус уулзалтыг 2 жил тутам зохион байгуулахаар тогтлоо.

Уулзалтаар тавигдсан илтгэлүүдтэй танилцана уу.

1 Department of Chemistry_2018.03.05, Д.С
2 Himi, himi tehnologiin hureelen
3 HABULL
4 CGL_20180305
5 APU ХK
6 Erdenet uildver
7 TES-3
8 HAAIS
9 Standard hemjilzuin gazar
10 Green Chemistry
11 SGS_PPT_Final
12 Dugnelt