Оюутнууд болон төгсөгчид
2020 оны байдлаар докторантурт 10, магистрантурт 20 гаруй, бакалаврт 60 оюутан суралцаж байна. Үүнээс Өвөр Монголын оюуны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Герман, Хятад, Япон, Польш, Англи, Дани зэрэг олон орны мастер, докторын оюутнууд манай тэнхимд зочин судлаачаар ирж сургалт, судалгааны ажилд оролцож байна. Байгуулагдсанаасаа хойш 20 удаа төгсөлт хийж 700 гаруй оюутнууд төгсгөсөн бөгөөд эдүгээ Америк, Британи, Япон, Өмнөд Солонгос, Герман, Хятадын их сургуулиудад үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцаж, зарим нь ажиллаж байж байна. Тухайлбал, манай төгсөгч археологич Б. Жаргалан (Jargalan Burentogtokh) 2017 онд Елийн ИС-д доктор хамгаалж 2020 оны байдлаар тус сургуулийнхаа Антропологийн тэнхимд зочин багш хийж байна. 2019 онд доктор хамгаалсан нийгэм-соёлын антропологич И. Бямбабаатар (Byambabaatar Ichinkhorloo) Цүрихийн ИС-ийн Соёл судлал, нийгмийн антропологийн тэнхимд туслах профессор хийж байна. Мөн докторант Б. Цэцэнцолмон (Tsetsentsolmon Baatarnaran) Австрийн ШУА-ийн антропологийн хүрээлэнд судлаач, төгсөгч Г. Лхагвасүрэн Солонгосын Чунг-Ан ИС-д, Г. Мөнхтуул Минзу ИС-д докторт, Г. Мөнх-Эрдэнэ Мелбурнийн ИС-д мастерт тус тус суралцаж байна.