Антропологийн тэнхимийн докторын оюутан, цагийн багш Б.Төгсбуян 2024 оны 4-р сараас 10-р сарын хооронд Бүгд Найрамдах Ирланд Улсын Дублин хотын их сургуульд (Dublin City University) Европын холбоо, МУИС ААТ болон Монголын антропологийн Холбооны хамтарсан Төв Ази дахь Нийгэм, соёлын инновацын судалгааны төслийн (CARSI-Central Asian Research on Social Innovation) хүрээнд зочин судлаачаар ажиллаж байна.
Тэрээр докторын диссертацийн ажил болох “Стереотип парадокс: Төв Ази дахь соёлын дүрслэл” (Stereotype Paradox and Self-Representation: The Modern Challenges of Representation in Central Asia) -ийн судлагдсан байдал, онолын асуудлын талаар судалгаа хийж байгаа юм. Үүнээс гадна Монголын бэлчээрийн мал аж ахуйд тулгамдаж буй эдийн засгийн асуудал, тогтвортой хөгжил, хөгжлийн антропологийн хүрээнд судалгаа хийж, олон улсын хөндлөнгийн үнэлгээтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхээр ажиллаж байна. Өгүүлэлдээ олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ILO) гаргасан зохистой хөдөлмөрийн шалгуур, үзүүлэлтийг 2022-2023 онд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүн, Монголын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулсан шүүмжит судалгаа хийж байна.
Мөн хийж буй судалгааныхаа хүрээнд 2024 оны 9-р сарын 6-ны өдөр Дублин хотын их сургуулийн “FuJo: Медиа, ардчилал, нийгэм, соёл” сэдэвт ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал, 2024 оны 10-р сарын 11-ээс 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдах “Евроази судлалын шинэ чиг хандлага” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.
Дублин хотын их сургуульд зочин судлаачаар ажиллахын хажуугаар тус сургуулийн докторын оюутнуудтай хамт чанарын судалгаанд анализ хийх, ярилцлагыг кодчилох, нийгмийн шинжлэх ухааны онол ашиглах, судалгааны өгүүлэл англи хэлээр бичих, судалгааны төсөл боловсруулах гэх мэт антропологийн судалгаанд чухал арга зүйд суралцаж байна.
[English]
From April 2024 to October 2024, Tugsbuyan Bayarbat, a PhD student and assistant teacher in the Department of Anthropology, is serving as a visiting PhD student at Dublin City University (DCU) in the Republic of Ireland through CARSI project (Grant ID:101086415).
Her research at DCU is contributing to her doctoral dissertation “Stereotype Paradox and Self-Representation: The Modern Challenges of Representation in Central Asia” by engaging literature review and frameworking the theory. Additionally, she is conducting research on sustainable development and development anthropology within Mongolia’s pastoralism as part of the Central Asian Research on Social Innovation (CARSI) project by EU in collaboration with NUM and Mongolian Anthropological Association. Her research aims to produce an article for publication in an international peer-reviewed journal. This article critically examines the International Labour Organization’s (ILO) criteria and indicators for decent work by analyzing the current state of Mongolian pastoralism and field research results from 2022-2023.