2015 оны зургадугаар сарын 19-ний өлзийт сайн өдөр МУИС дээр Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдан багшийн “Хэрэглээний хэлшинжлэл (Үүргийн өгүүлэмжийн хэлзүй) номын баяр боллоо.

Уг номын баярыг Э.Равдан багшийн үе үеийн шавь нар болох д-р проф. Ш.Туяа, д-р, проф. Н.Нансалмаа, д-р Л.Дорждэрэм, докторант М.Одонтуяа, д-р Ц.Оюунсүрэн, докторант Б.Пүрэвсүрэн, д-р, проф. С.Долгор, д-р Г.Амарзаяа, д-р, проф. Ж.Баттогтох, докторант Т.Түмэндэмбэрэл, д-р, проф. Ч.Чойсамба, д-р, проф. О.Энхдэлгэр, д-р, проф. Д.Энхбат, д-р Д.Энхжаргал, д-р П.Энхжаргал нар болон МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимээс санаачлан зохион байгуулсан юм.
IMG_3795
Номын баярт МУИС-ийн захирал д-р Р.Бат-Эрдэнэ, МУИС-ийн ШУС-ийн захирал д-р проф. Ж.Баяртогтох, ХУС-ын захирал д-р, проф. Д.Сайнбилэгт, академич Д.Төмөртогоо, ШУ-ы д-р, проф. Ц.Шагдарсүрэн, ШУ-ы д-р, проф. М.Базаррагчаа, ШУ-ы д-р проф. Ж.Бат-Ирээдүй, ШУ-ы д-р проф. Г.Сумъяабаатар, Европ судлалын тэнхимийн эрхлэгч д-р, проф. Б.Алтангүл, Монгол улсын гавьяат багш д-р, проф. Г.Буяннэмэх, Монгол улсын гавьяат багш д-р, проф. Ж.Саранцацралт, ХУИС-ийн д-р проф. Т.Төрбат, МУБИС-аас ШУ-ы д-р проф Ц.Өнөрбаян, ШУ-ы д-р проф. Нямжав, Хангай ДС-ийн захирал д-р проф. Чимэдцэрэн, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтэн судлаачид, бусад их дээд сургуулийн багш, судлаач, эрдэмтэн, магистрант, докторантууд оролцжээ.IMG_3809
Номын баярын үеэр МУИС-ийн захирал д-р. проф. Р.Бат-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдангийн нөр их хөдөлмөрч чанар, эгнэшгүй үлгэр дууриал, олон хэлний үе үеийн эрдэмтдийн залуу халааг бэлтгэх ариун үйлс, Монголын хэл шинжлэл болон орос судлалд оруулсан жинтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлэн МУИС-ийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг нь мөнхжүүлсэн тухай гэрчилгээг гардуулав. Номын баярын үеэр МУИС-ийн захирал д-р. проф. Р.Бат-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдангийн нөр их хөдөлмөрч чанар, эгнэшгүй үлгэр дууриал, олон хэлний үе үеийн эрдэмтдийн залуу халааг бэлтгэх ариун үйлс, Монголын хэл шинжлэл болон орос судлалд оруулсан жинтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлэн МУИС-ийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг нь мөнхжүүлсэн тухай гэрчилгээг гардуулав. Page1
Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдан Монгол Улсын боловсролын байгууллагад 50 шахам жил ажиллахдаа орчин цагийн хэл шинжлэлийн онолын цуврал сурах бичиг туурвин, монгол газар нутгийн газар нутгийн нэрийн цогц судалгааг хийж, гадаад хэл сургалтын технологийг боловсронгуй болгоход хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүндэт эрдэмтэн багш билээ. Профессор Э.Равдангийн ерөнхий хэл шинжлэлийн салбарт бүтээсэн “Бүтэц хэл шинжлэл” (УБ, 2001), “Хэл шинжлэлийн түүхийн товчоон” (УБ, 2005), “Орчин цагийн хэл шинжлэлийн үүд” (УБ, 2006), “Орчин цагийн хэл шинжлэл” (УБ, 2007), “Хэл шинжлэлийн утгазүй” (УБ, 2009), “Хэрэглээний хэл шинжлэл: Хэл сурахуйн онол” (УБ, 2014) ном сурах бичгүүд нь хэлбичгийн ухаанаар мэргэшиж буй оюутан, магистрант, докторантын гарын авлага, ширээний ном болон эдүгээ өргөн хэрэглэгдэж байна.IMG_3800

IMG_3805

IMG_3828