Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал, үзүүлэх нөлөө, хариу арга хэмжээний саналууд

Эдийн засгийн тэнхимийн Эрдэнэбат, Соёлмаа багш нар цаг үеийн асуудлаар судалгааны ажил хийжээ.

Энэхүү ажлаар Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын Монгол улсад үзүүлж буй нөлөө, эдийн засгийн үр дагаврыг урьдач нөхцлийн хамт бусад улсуудтай харьцуулан судалж эхлэх ажилд туслах, улмаар тоо баримтанд тулгуурласан бодлогын хэлэлцүүлэг эхлүүлэхийг зорьжээ. Эрэлт, нийлүүлэлтийн шок, ёс суртахууны аюул (moral hazard), эдийн засгийн салбаруудаарх тэгш бус нөлөө, хөдөлмөрийн зах зээл, цар тахлаас үүдэлтэй хямралын үед ажиллах хүчинд нэмэгдэж буй залууст тохиолддог сорвижилтын нөлөө (scarring effect), танхимийн хичээл хааснаас үүдэн бий болох сурлагын хоцрогдлын нөлөө гэх мэт асуудлуудыг авч үзжээ.

Судалгааны ажилтай бүрэн эхээр нь эндээс авч танилцах боломжтой.