МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” Улсын XVII олимпиад 2024 оны 5-р сарын 4-5-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.
Тус олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС, ШУТИС, Олон Улсын Улаанбаатар, Отгонтэнгэр зэрэг их сургуулиудын 102 оюутан, 34 баг оролцсоноос II шатанд 11 баг шалгарч ТЭРГҮҮН байрыг СЭЗИС-ийн “MICRORCAM” баг, ДЭД байрыг СЭЗИС-ийн “MICRO” баг, ГУТГААР байрыг ХААИС-ийн “ХААИС-БЭЗ-1″ багууд тус тус эзэллээ.
Энэ жилийн олимпиадад “Шинэ Эрин Олон Улсын Сургууль” -ийн сурагчид баг бүрдүүлэн оролцож II шатанд шалгарсан онцлог үйл явдал боллоо.
Олимпиадад оролцсон нийт оюутан сурагчдадаа цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.