Бидний тухай

Эдийн засгийн тэнхим нь анх 1947 онд Улс төр эдийн засгийн ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдан, 1994 оноос Эдийн засгийн онолын тэнхим, 2014 оноос Статистик, Хүн ам зүйн тэнхимүүдтэй нэгдэн өргөжиж одоо Эдийн засгийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тэнхим эдийн засагч мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд  сургалт эрхлэн явуулдаг. Макро, микро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засаг,  бүс нутгийн эдийн засаг, мөнгөний онол ба мөнгөний бодлого, санхүүгийн экономикс, бүс нутгийн эдийн засаг, эдийн засгийн бодлого судлал, хөдөлмөр эрхлэлт, магадлын онол, хүн амын бүлгүүдийн асуудал, төлөвлөлт гэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг. Мэргэжлийн 2 сэтгүүлийг эрхлэн гаргадаг МУИС-ийн судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн өндөр чадавхи бүхий тэнхимүүдийн нэг юм.

2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй нийт 500 орчим оюутан, 24 багш (үүнээс 75% нь профессор, дэд профессор зэрэгтэй), лаборант 1, тэнхимийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тэнхимийн профессор, дэд профессор багш нарын дийлэнх нь АНУ, Их Британи, Япон, БНСУ, Швед, Чех зэрэг хѳгжингүй орнуудын тэргүүлэх их сургуулиудад магистр доктор зэрэг хамгаалсан  байдаг бѳгѳѳд МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Хүн ам зүйн сургалт судалгааны тѳв зэрэг 4 хүрээлэн, төвүүдэд харьяалагдан ажилладаг. Тэнхимийн эрхлэгчээр дэд профессор Б.Мягмарсүрэн ажиллаж байна.

 

Тэнхимийн танилцуулга

Хөтөлбөрийн танилцуулга