“ЭКОНОМИКСИЙН ЦАГААН ТОЛГОЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” УЛСЫН XVII ОЛИМПИАД ЗАРЛАГДАЖ БАЙНА.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхим 1994 оноос “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” олимпиадыг жил бүр, 2004 оноос эхлэн улсын чанартай болгон өргөжүүлж, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын  дунд зохин байгуулдаг уламжлалтай билээ.

 

Энэхүү олимпиадын зорилго нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг I түвшний оюутнуудын экономиксийн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих, мэдээлэл солилцох, цаашид экономиксийг судлах сонирхлыг дэмжихэд оршино.

 

Олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг ба I үе шатыг 2024 оны 5 сарын 04, II үе шатыг 2024 оны 5 сарын 05-нд зохион байгуулна.

“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?”  Улсын XVII олимпиадын удирдамж

дараах олимпиадын бүртгэл холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Та бүхэн идэвхтэй оролцоно уу.