Бакалаврын IV түвшний оюутнуудын анхааралд.

МУИС-ийн сургалтын журмын 4.4.8 -д заасны дагуу бакалаврын 3-р түвшинг 3.2-оос дээш голчтой дүүргэсэн, мэргэжлийн чиглэлээр магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутан тэнхим, сургалтын албаны зөвшөөрлөөр магистрын судалгааны арга зүй, мэргэжлийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Хичээлүүдийн жагсаалт тэнхимийн цахим хуудсанд бий. Бакалаврын зэрэг авсны дараа тухайн магистрын хөтөлбөрт элсэн орж судалсан хичээлээ тооцуулна. Магистрын хичээл сонголт 2020 оны 09 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.

2020-2021 оны хичээлийн жилээс Монголбанкны ерөнхийлөгчийн нэрэмжит магистрын тэтгэлэг Эдийн засгийн тэнхимд 3 жилийн турш үргэлжлэх учир энэ нь шаардлага хангасан оюутнуудын хувьд богино хугацаанд магистрын зэрэгтэй болох сайхан боломж нээгдэж байна гэсэн үг юм.

Монголбанкнаас тавьсан нөхцөл ёсоор хөтөлбөрийн хичээлүүдийг Web of Science-д бүтээлтэй, олон улсын шинжлэх ухааны дэвжээнд өрсөлддөг судлаач багш нар, Монголбанкны ажилчид  заах бөгөөд энэ нь та бүхний цаашдын карьерт болон үргэлжлүүлэн судлахад тань мөн чухал нөлөөтэй байх болно.  Иймд энэхүү хөтөлбөрийг сонирхсон оюутнууд  Нийгмийн ухааны судалгааны арга зүй /METH702/, Микроэкономикс /ECON702/, Эконометрикс /ECON704/, Динамик систем ба загварчлал /MATH506 / хичээлүүдээс энэ семестерт сонгон судлахыг зөвлөж байна.

Сонирхсон оюутнууд хэрэв хүсвэл хоорондоо тохироод Тэнхимийн эрхлэгчтэй уулзаж болно.