logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Эрхэм зорилго
    • Багш, ажилчид
    • Үүсэл, хөгжлийн түүх
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр
    • Сургалтын орчин
  • СУДАЛГАА
    • Их семинар
    • Судалгааны лаборатори
    • Судалгааны чиглэлүүд
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Харьяа төвүүд
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад харилцаа
    • Mongolian JSPS Alumni Association
  • ОЮУТАН
    • Дадлага
    • Тэтгэлэг
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Шинэ ном, товхимол
    • Төгсөгчид
  • Мэдээ
  • ФАЙЛЫН САН
    • Үйл ажиллагааны хураангуй
  • ФИЗИК СЭТГҮҮЛ
  • Холбоо барих
✕
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  1. Физикч, математикч Жавын Даваасамбуу
  2. Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  3. Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  4. Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  5. Түүхч Цэдэндамбын Батбаяр    нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/xCW8HUDaF6E

Зарлал

  • 0
    Эрдэм Шинжилгээний Их Семинар
    April 1, 2024
  • 0
    Физикийн тэнхимийн материал судлалын чиглэлээр хэлэлцүүлэгддэг судалгааны мэргэжлийн семинарын №3 ээлжит семинар болно.
    February 21, 2024
  • 0
    “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ХАНД АГСНЫ НЭРЭМЖИТ МУИС-ИЙН ФИЗИК-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЛИМПИАД 2023” УДИРДАМЖ
    December 1, 2023
  • 0
    2022-2023 оны хичээлийн жилийн МУИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр сонголтын хуваарь
    June 11, 2023
  • 0
    МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд бүртгүүлэх заавартай танилцана уу
    June 11, 2023

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, их сургуулийн гудамж-1, МУИС-ийн хичээлийн I байр

Утас: 75754400-2441

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль