МУИС-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/82 тоот тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд “Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2020 онд оюутан элсүүлэх журам” батлагдлаа.
Элсэлтийн бүртгэл 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт хүртэл явагдаж Элсэх эрх олгох үйл ажиллагаа 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулна.
МУИС-ийн босго оноо
МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр /суурь болон дагалдах/ 480 онооноос багагүй, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн хувьд БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна.
Шилдэг элсэгч нөхцөл
Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:
Элсэгчдэд олгох тэтгэлэг
БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
ШУС-ийн БУС-ын багц 2 хөтөлбөр болон ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн элсэгчийг дэмжих бодлогоор сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дараагийн улирлаас сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь олгоно.
МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
Бакалаврын зэрэгтэй иргэн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болно.
Элсэлтийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын 01-ийн өдрийн 12:00 цагт хооронд явагдаж элсэх эрх олгох үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.
Бүрэлдэхүүн/салбар сургуулийн харгалзах суурь болон дагалдах шалгалт, сонгох боломжтой хөтөлбөрийн жагсаалт
Хүснэгт 1
*** *** ***
Хүснэгт 2
Олимпиадын нөхцлөөр элсүүлэх
[1] Шалгалт бүрийн хамгийн дээд оноог 100 хувь гэж үзэн авсан оноог хувьд шилжүүлснээр гүйцэтгэлийн хувь гарна.
[2] Мэргэжлийн хөтөлбөр сонгохдоо зөвхөн багц 2-оос мэргэжил сонгоно.
[3] Улсын олимпиадын төгсөлийн шатанд оролцсон оролцогчид хамаарна.
[4] Монголын сайхан бичигтэн улсын уралдааны 1-ээс 3-р байрт шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарт шууд элсүүлэн суралцуулна