logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Үүсэл, хөгжлийн түүх
    • Эрхэм зорилго
    • Багш, ажилчид
    • Сургалтын орчин
    • Лазерын судалгааны төв
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр
  • СУДАЛГАА
    • Судалгааны лаборатори
    • Судалгааны чиглэлүүд
    • Физикийн их семинар
    • Эрдэм шинжилгээний хурал
  • ОЮУТАН
    • Тэтгэлэг
    • Дадлага
    • Төгсөгчид
    • Номын сан
    • Хөтөлбөрийн систем
    • Оюутныг чиглүүлэх, зөвлөх үйлчилгээ
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын харилцаа
  • МЭДЭЭ
    • Цаг үеийн мэдээ
    • Үйл ажиллагааны хураангуй
  • ФАЙЛЫН САН
  • ФИЗИК СЭТГҮҮЛ
✕

2019-2020 оны хичээлийн жилийн жилд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн болзол хангасан нийт 276 суралцагч тэтгэлгийн батламжаа гардан авлаа. МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, суралцагчдыг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзэлтэй суралцахад чиглүүлэх зорилгоор МУИС-ийн тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Энэ жилийн МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон суралцагчдын дунд FIBA 3×3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарч түүхэн амжилт гаргасан Монголын шигшээ багийн тамирчид болох О.Хулан, Г.Минжин нар багтжээ. О.Хулангийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургуульд Санхүү, менежментийн гуравдугаар түвшинд суралцдаг бол Г.Минжин нь бизнесийн сургуулийн төгсөх курсийн оюутан юм. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд  гаргаж яваа авьяаслаг суралцагчдадаа өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжихэд МУИС-ийн нэрэмжит тэтгэлийн зорилго оршдог билээ.

Ёслолын үйл ажиллагаан дээр гардуулсан тэтгэлгийн төрлүүд:

  1. Улс болон олон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн 24 элсэгч,
  2. ЭЕШ-ийн өндөр оноогоор МУИС-д элссэн 68 элсэгч, мөн Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой 4 элсэгч,
  3. Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын түвшний 114 суралцагч,
  4. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний 15 суралцагч,
  5. Олон улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн 7 суралцагч, улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн 22 суралцагч, “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай суралцсан 3 суралцагч,
  6. Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн 19 суралцагч.
Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/xCW8HUDaF6E

Зарлал

  • 0
    Эрдэм Шинжилгээний Их Семинар
    April 1, 2024
  • 0
    Физикийн тэнхимийн материал судлалын чиглэлээр хэлэлцүүлэгддэг судалгааны мэргэжлийн семинарын №3 ээлжит семинар болно.
    February 21, 2024
  • 0
    “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ХАНД АГСНЫ НЭРЭМЖИТ МУИС-ИЙН ФИЗИК-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЛИМПИАД 2023” УДИРДАМЖ
    December 1, 2023
  • 0
    2022-2023 оны хичээлийн жилийн МУИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр сонголтын хуваарь
    June 11, 2023
  • 0
    МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд бүртгүүлэх заавартай танилцана уу
    June 11, 2023

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, их сургуулийн гудамж-1, МУИС-ийн хичээлийн I байр

Утас: 75754400-2441

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль