logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Эрхэм зорилго
    • Багш, ажилчид
    • Үүсэл, хөгжлийн түүх
    • Үйл ажиллагааны хураангуй
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр
    • Сургалтын орчин
  • СУДАЛГАА
    • Физикийн их семинар
    • Их семинар
    • Судалгааны лаборатори
    • Судалгааны чиглэлүүд
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Харьяа төвүүд
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад харилцаа
    • Mongolian JSPS Alumni Association
  • ОЮУТАН
    • Дадлага
    • Тэтгэлэг
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Шинэ ном, товхимол
    • Төгсөгчид
  • МЭДЭЭ
  • ФАЙЛЫН САН
  • ФИЗИК СЭТГҮҮЛ
  • ХОЛБОО БАРИХ
✕

Хүн төрөлхтний хөгжил, ирээдүй сансар огторгуйг судлах, танин мэдэх олон талын судалгаа шинжилгээний дэвшилтэт эрин үед бид амьдарч байна. Бусад хөгжингүй улс орнуудын шинжлэх ухааны гол багана одон орон, сансар судлалтай нягт холбоотой байдаг. Үүнийгээ дагаад сансрын технологиуд нь мөн хөгжсөөр иржээ.

Ийм учраас Монгол улс тэр дундаа Монгол Улсын Их сургууль бүс нутгийн болон олон улсын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн салбарт шинэ хамтын ажиллагааг идэвхтэй эрэлхийлэн ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ нь энэ удаагийн семинар болж байна. Астрономийн шинжлэх ухаанд ард иргэдийг татан оруулснаар цаашлаад сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан төсөл, судалгааг хөгжүүлэх нь олон улсын хамтын ажиллагааны нэгэн шинэ хэлбэр байж болж байна.

Монгол Улсын Их Сургуулийн хувьд судалгаанд суурилсан их сургууль болох зорилтынхоо хүрээнд цаашид үргэлжлүүлэн уг салбарыг бодлогоор дэмжиж ажиллах бөгөөд чанартай хүний нөөц бэлтгэх болон нарийвчилсан судалгааны чиглэлүүдэд түлхүү оролцож ажиллах төлөвлөгөөтэй байгаа билээ. Сансар судлал, сансрын технологи нь өөрөө олон салбарын нэгдэл болж байдаг учир энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө МУИС тус чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, дотоод гадаадын их дээд сургуулиудтай нээлттэйгээр хамтран ажиллах болно.

2019 онд, Олон Улсын Астрономийн Холбооны 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхийн онцлох хугацааг тэмдэглэхийн тулд, Олон Улсын Астрономийн холбоо нь “Нэг Тэнгэрийн Дор” сэдэвтэй шинжлэх ухааны боловсролд зориулсан астрономийн хөгжлийг дэлхийд нийтээр түгээх, олон нийтийг шинжлэх ухааны зөв мэдлэгт хөтлөх, мөн түүнчлэн сүүлийн 100 жилийн шинжлэх ухааны ололт, нээлтүүдийг сурталчлах, соён гэгээрүүлэх жилийг санаачлан тусгай үйл ажиллагаа зохион байгуулж байна. Эйнштейний харьцангуйн онолыг баталсан 100 жил, хүн төрөлхтөн анх Саран дээр буусан 50 жилийн ой бас тохиож байгаагаас гадна хар нүхний анхны зураглалыг буулгаж чадсанаараа онцлог жил болж байгаа юм.

Энэхүү 100 жилийн ойн зорилго нь Дэлхий нийтийн астрономи болон шинжлэх ухааны сонирхлыг сэрээхэд оршиж байна. Тиймээс Монгол улс ч мөн адил Дэлхийн бусад оронтой хөл нийлүүлэн алхаж, астрономийн шинжлэх ухааны ололт амжилтыг түгээх, өөрийн улсдаа олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэхэд их сургууль, дунд сургууль, Шинжлэх ухааны байгууллага, астрономи сонирхогчид бүхнийг идэвхтэй оролцуулах зорилготой энэхүү семинарын зохион байгуулж байна. Мөн Дэлхий даяарх астрономийн холбоо, үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, улс төрийн нөлөө бүхий хүмүүс, нийгэмлэгүүд, оюутан сурагчид болон нийт иргэдийн оролцоог энэхүү ойн үйл ажиллагаанд оролцуулах нь иргэдийн шинжлэх ухаанд хандах байдлыг Дэлхий дахинд сурталчлах боломж юм.

Багш нарт зориулсан шинжлэх ухаан, одон орон судлалын олон улсын сургалтад 2019 oны 6 сарын 10-15-ны хооронд болж өнгөрлөө. Монгол улсад Дэлхийн Астрономийн холбооны Орос, Америк, Япон, Солонгос, Португаль, Нидерланд, Испани зэрэг улсаас 17 төлөөлөгч нар ирж сургалт хийж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг болон Архангай аймагт сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь 6 сарын 10-аас Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 21 аймгийн багш нар болон Улаанбаатар хотын 110 орчим багш нар хамрагдлаа. Сэлэнгэ аймагт 6 сарын 13-15-ны хооронд сургалт болж 100 орчим багш сурагчид хамрагдлаа. Сургалтаар багш нарт орчин үеийн заах арга барил, сургалтын материал бэлтгэх, мөн бүх багш сурагчид ашиглах боломжтой онлайн лабораторид хэрхэн ажиллах тухай заалаа. Сургалтын 3 дах өдөр семинар болсон бөгөөд уг семинараар дотоод гадаадын багш нар илтгэл тавиж, постероо танилцуулан хэлэлцэж, төгсгөлд нь бүх багш нар олон улсын сертификат авч, үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/xCW8HUDaF6E

Зарлал

  • 0
    “Квант физикийн ододтой танилц” сэдэвтэй лекц болох гэж байна.
    June 2, 2026
  • 0
    2025 – 2026 оны хичээлийн жил МУИС, ШУС, БУС –ийн Физикийн тэнхимийн БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР түвшний суралцагсдын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
    April 2, 2026
  • 0
    Эрдэм Шинжилгээний Их Семинар
    April 1, 2024
  • 0
    Физикийн тэнхимийн материал судлалын чиглэлээр хэлэлцүүлэгддэг судалгааны мэргэжлийн семинарын №3 ээлжит семинар болно.
    February 21, 2024
  • 0
    “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ХАНД АГСНЫ НЭРЭМЖИТ МУИС-ИЙН ФИЗИК-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЛИМПИАД 2023” УДИРДАМЖ
    December 1, 2023

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, их сургуулийн гудамж-1, МУИС-ийн хичээлийн I байр

Утас: 75754400-2441

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль