Монгол Улсын Их Сургуулийн 2019 оны бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар http://burtgel.num.edu.mn цахим хаягаар 2019 оны 6 дугаар сарын 17-ноос 2019 оны 6 дугаар сарын 24-ний 12.00 цаг хүртэл явагдана.
ЭЛСЭХ ХҮСЭЛТ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?
Элсэлтийн бүртгэл орон даяар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагаас 6 дугаар сарын 24-ний өдрийн 12.00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.
ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?
Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн хүсэлт гаргасан бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр холбогдох ЭЕШ-ын дүнгийн тооцооллыг хийж, онооны жагсаалтыг гаргана. Элсэх хүсэлт гаргагч хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.
МУИС-ийн босго оноог хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.
ЭЛСЭХ ЭРХ ХЭРХЭН ОЛГОХ ВЭ?
Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар төлж элсэх эрхээ баталгаажуулна.
Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба тодорхой нэг хөтөлбөр сонгож элсэхгүй, бүрэлдэхүүн сургууль/салбарт элсэнэ.
ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?
Элсэгчид нь 2019 оны 8 дугаар сарын 12-23-ны хооронд ажлын цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг, баримт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ын батламж зэргийг эх хувь болон хуулбарын хамт. Мөн цээж зураг 2 хувь болон файл хэлбэрээр битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна
ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ
ШИЛДЭГ ЭЛСЭГЧ НӨХЦӨЛ
Элсэн суралцах хүсэлт гаргагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шилдэг элсэгч гэж үзэн олимпиад, Кембрижийн олон улсын шалгалт, спортын тэмцээн зохион байгyулах комиссоос олгосон батламж, сертификат болон баримт бичигт үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. /Шилдэг элсэгч нь тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгсөн байх ба БСШУСЯ-аас тавих ЭЕШ-ын босго оноог хангасан байна/
№ | Бүрэлдэхүүн сургууль/салбар | Олимпиадын чиглэл | Элсүүлэх нөхцөл |
1 | Шинжлэх ухааны сургууль-Байгалийн ухааны салбар |
|
Оролцогч |
2 | Шинжлэх ухааны сургууль-Нийгмийн ухааны салбар |
|
I-III байр |
3 | Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар |
|
I-III байр |
4 | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль |
|
Оролцогч |
5 | Бизнесийн сургууль |
|
I-III байр |
6 | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль |
|
I-III байр |
7 | Хууль зүйн сургууль |
|
I-III байр |
8 | Завхан сургууль |
|
Оролцогч |
9 | Эрдэнэт сургууль |
|
Оролцогч |
Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг багц бүрд шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний гурван байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.
Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж БУС, ХШУИС-д элсүүлж болно. /Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан/
МУИС-ИЙН БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ
МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭЕШ өгч, БСШУСЯ-ны онооны босго хангасан бол ШУС, ХШУИС-д шууд элсүүлнэ.
МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад тооцуулсан ЭЕШ нь 650 болон түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элссэн бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
ШИЛДЭГ ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Суурь шалгалтад тооцуулсан ЭЕШ нь 750-аас дээш оноотой Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль тус бүрийн эхний 25 элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож I-III байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө.
Улсын олимпиадад оролцсон элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг I байрт шалгарсан бол 100 хувь, II байрт шалгарсан бол 75 хувь, III байрт шалгарсан бол 50 хувь хөнгөлнө.
МУИС-ийн ДАВУУ ТАЛ
МУИС-д элсэгч нь тодорхой нэг мэргэжлийн хөтөлбөрт бус сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр харьяалагдаж байгаа бүрэлдэхүүн/ салбар сургуульд элсэн суралцана. Элсэн суралцагч “МУИС-ийн ерөнхий суурь” хичээлээс сонгон нэг жил суралцсаны дараа тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрөөс мэргэжлийн хөтөлбөр сонгон суралцана.
МУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна “Хавсарга мэргэжил”, “Хос мэргэжил”-ээр сонгон суралцах боломжтой.
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог.
Нийт тэтгэлгийн 36%-ийн дотоод санхүүжилтээр, 64%-ийн дотоод санхүүжилтээр олгодог.
МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 250 гаруй их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
МУИС нь оюутны 5 дотуур байртай бөгөөд гадаадын 180, дотоодын 1400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай, 405 стандарт өрөөтэй.
Дотуур байранд орох хүсэлтэй суралцагч хүсэлтээ цахимаар гаргана.
Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 % нь байраар хангагддаг.
Чөлөөт сонголтын хэлбэрт бүрэн шилжсэн Байгалийн шинжлэх ухааны, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны, тогтмол хэвлэлийн уншлагын танхимуудаар дамжуулан 380.000 гаруй хэвлэмэл болон цахим номын сан хөмрөг, олон улсын онлайн цахим мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлсэн 15 цэг, салбараар номын сангийн үйлчилгээ үзүүлж байна.
Мөн 1000 орчим CD, зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй 23 цахим ном, 3600 орчим е-магистрын ажил, олон улсын онлайн мэдээллийн 16 сан ашиглах боломжтой е-уншлагын танхимтай ба танхим бүр бүлгээр ажиллах өрөө, оюутан хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
Суралцагчдад төлөвших, хөгжих, авьяасаа илрүүлэх, ажил амьдралын дадал, чадвар эзэмших боломжийг олгох, нэмэлт үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор оюутны клубийн үйл ажиллагааг их сургуулийн бодлогоор дэмжин ажилладаг бөгөөд МУИС-ийн харьяанд бүртгэлтэй 57 клуб тогтмол үйл ажиллагаа явуулж, 1800 гаруй оюутан клубийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг.
ХОЛБОО БАРИХ
Бүртгэлийн цахим хуудас: https://burtgel.num.edu.mn/
МУИС-ийн цахим хуудас: https://www.num.edu.mn/
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/MUIS1942/
https://www.facebook.com/Elselt.NUM/
Цахим шуудан: elselt@num.edu.mn
Утас: 7730 7730 – 1122, 1123, 1124, 1125, 1126, 1127, 1128, 1129