МУИС-ийн нийт оюутан, суралцагч та бүхнийг МУИС, ШУС, БУС-ын Физикийн тэнхимийн “Физик”, “Багш, байгалийн ухааны боловсрол (Физик) “-ын бакалаврын хөтөлбөрүүдийг сурталчлах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус өдөрлөг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны Бямба гарагийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн I-р байрны 3 давхрын 301 тоотод болно.
Оюутан та өдөрлөгт хүрэлцэн ирснээр мэргэжил, хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл явц, оюутны тэтгэлэг үйлчилгээний талаар мэдээлэл болон мэргэжил сонгох зөвлөгөө авч, тэнхимийн эрхлэгч, багш нараас сонирхсон асуултаа асууж ажил мэргэжил зөвлөгөө авах боломжтой юм.