Астрономийн Олон Улсын Холбоо (International Astronomical Union – IAU) байгуулагдсан 100 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү түүхийн онцлох хугацааг тэмдэглэхийн тулд Дэлхийн олон улс өөр өөрсдийн арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Монгол улсыг төлөөлөн энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 3-р сарын 20-ны өдрийн 18 цагт цуврал лекцийн эхлэл болгож “Монголчуудын уламжлалт астрономийн мэдлэг” Профессор Н.Түгжсүрэн, “Хүний хөгжил ба скалар долгион” Профессор М.Отгон нар лекц уншина. Лекцийн зорилго нь сүүлийн 100 жилийн шинжлэх ухааны нээлтүүдийг таниулах, дэмжих, соён гэгээрүүлэх зорилготой. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Лекц: Номын сангийн байр 502 тоот, 18 цагт
Дурангаар од, Сар ажиглалт: Номын сангийн байр, Сансар судлалын лаборатори 616 тоот, 20:30 цагт