logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Эрхэм зорилго
    • Багш, ажилчид
    • Үүсэл, хөгжлийн түүх
    • Үйл ажиллагааны хураангуй
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр
    • Сургалтын орчин
  • СУДАЛГАА
    • Физикийн их семинар
    • Их семинар
    • Судалгааны лаборатори
    • Судалгааны чиглэлүүд
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Харьяа төвүүд
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад харилцаа
    • Mongolian JSPS Alumni Association
  • ОЮУТАН
    • Дадлага
    • Тэтгэлэг
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Шинэ ном, товхимол
    • Төгсөгчид
  • МЭДЭЭ
  • ФАЙЛЫН САН
  • ФИЗИК СЭТГҮҮЛ
  • ХОЛБОО БАРИХ
✕

“Дельта – Онолын физикийн клуб” болон физикийн тэнхим хамтран 2025 оны 2-р сарын 22-нд “Оюутны Физикийн Улсын IV Олимпиад”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС-ийн нийт 57 оюутнууд оролцон, өөрсдийн ур чадвар, оюун ухаанаа сорин оролцлоо. Оюутны Физикийн Улсын Олимпиад нь 2019 оноос хойш зогсон, тасраад байсан бөгөөд энэ жил тус олимпиадыг зохион байгуулсан нь их, дээд сургуулийн оюутнуудын дунд физикийн шинжлэх ухааныг эргэн таниулах, суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх зорилготойгоор эргэн сэргээсэн билээ.

Олимпиадын мэргэжлийн ангилалд С.Атархүү (МУИС) тэргүүн байр, А.Тэмүүлэн (МУИС) дэд байр, Э.Оргилжаргал (МУИС) гутгаар байр, З.Тэргэл (МУИС), Ц.Жавхлан (МУИС) нар тусгай байрын шагнал хүртжээ. Харин мэргэжлийн бус ангилалд Э.Тэлмүүн (МУИС) тэргүүн байр, Ч.Түвшинтөр (ШУТИС), Б.Тэлмэн (ШУТИС) нар дэд байр, Н.Энхмэнд (ШУТИС), С.Мөнгөнцоож (МУИС), Ч.Байдар (ШУТИС) нар гутгаар байр, Ч.Төгөлдөр (МУИС), И.Азжаргал (ШУТИС), ), Г.Өлзийхүү (ШУТИС), М.Энхтөр (МГТИС) нар тусгай байрын шагнал хүртсэн байна. Олимпиадад шагнал хүртсэн оюутнуудад шагналыг “Нобелийн шагналт физикч Дэвид Ж.Уайнлендийн мэндэлсний 81 жилийн ойн баярт зориулсан өдөрлөг”-ийн үеэр буюу 2-р сарын 24-ний өдөр гардуулан өглөө.

Уг “Нобелийн шагналт физикч Дэвид Ж.Уайнлендийн мэндэлсний 81 жилийн ойн баярт зориулсан өдөрлөг”-ийг мөн “Дельта – Онолын физикийн клуб” болон физикийн тэнхим хамтран зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн үеэр олимпиадад оролцсон болон бусад оюутнуудад урилгаар физикийн тэнхмийн Д.Улам-Оргих багш “Дэвид Ж.Уайнлендийн ажлаас”, физикийн тэнхмийн Б.Төгөлдөр багш  “Квант физикт суралцахуй” сэдвээр, мөн Сөүлийн Их Сургуулийн төгсөгч Д.Оргилболд “1925 оны физик” сэдвээр илтгэл танилцуулав. Уг үйл ажиллагаа нь өдөрлөгт оролцогчдын хувьд ихэд олзуурхууштай байсныг энд онцлох нь зүйтэй.

Үүний дээр Оюутны Физикийн Улсын Олимпиадыг цаашид мөн үргэлжлүүлэн зохион байгуулахыг физикийн тэнхмийн зүгээс мэдэгдсэн билээ.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/xCW8HUDaF6E

Зарлал

  • 0
    “Квант физикийн ододтой танилц” сэдэвтэй лекц болох гэж байна.
    June 2, 2026
  • 0
    2025 – 2026 оны хичээлийн жил МУИС, ШУС, БУС –ийн Физикийн тэнхимийн БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР түвшний суралцагсдын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
    April 2, 2026
  • 0
    Эрдэм Шинжилгээний Их Семинар
    April 1, 2024
  • 0
    Физикийн тэнхимийн материал судлалын чиглэлээр хэлэлцүүлэгддэг судалгааны мэргэжлийн семинарын №3 ээлжит семинар болно.
    February 21, 2024
  • 0
    “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ХАНД АГСНЫ НЭРЭМЖИТ МУИС-ИЙН ФИЗИК-ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЛИМПИАД 2023” УДИРДАМЖ
    December 1, 2023

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, их сургуулийн гудамж-1, МУИС-ийн хичээлийн I байр

Утас: 75754400-2441

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль