МУИС-ийн Физикийн тэнхим, Сансар Судлалын Лаборатори “Сансар Оготоргүйг Тольдохуй” олон нийтийн арга хэмжээ зохион байгууллаа. Сансар Судлалын Лаборатори нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, од,сар дурандах, сансрын ертөнцөөр аялах, сансрын талаарх мэдлэг, мэдээлэлтэй болгох зорилгоор улирал бүр тогтмол зохион явуулдаг. Энэ удаагийн арга хэмжээнд 100-120 хүүхэд багачууд, од гараг сонирхогчид хүрэлцэн ирлээ.
Зохион байгуулсан: 2025.01. 09