ШУС–ийн Физикийн тэнхимийн 2023-2024 оны магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 сарын 12 – ны өдөр хичээлийн 1 – р байрны 108 тоот өрөөнд 11.00 – 15.30 цагийн хооронд явагдлаа. ШУС-ийн Физикийн тэнхим, Химийн тэнхим, Геофизик, одог орон судлалын бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд оролцов.
Бакалавр түвшний оюутнууд:
- 1-р байр, Б.Балжмаа, Физикийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Говийн хөрсний гадаргуу дээрх гэлийн ойлтын спектрийг өнцгөөс хамааруулсан хэмжилт: Хиймэл дагуулын өгөдлийн шинжилгээнд ашиглах”)
- 2-р байр, Г.Нархажид, Химийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Нүүрсний макромолекулын бүтцийн шинжилгээ, ЭПР спектроскоп”)
- 3-р байр, О.Баярцэцэг, Физикийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Гиперспектр LCTF камер ашиглан навчны пигментийн агууламжийг тодорхойлох алгоритм”)
Магистр, Докторын түвшний оюутнууд:
- 1-р байр, докторант М.Алтансүх, Физикийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Аянга цахилтын бүртгэгч системийн судалгаа: Улаанбаатар хотын цахилгаан соронзон шуугиан ба V-Poteka”)
- 2-р байр, магистрант Н.Отгонзул, Физикийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Intrinstic magnetic properties and Curie temperature of Fe(2-x)M(x)P(1-y)Si(y)(M=Ti, V, Cr, and Mn) alloys: A first-principles prediction”)
- 3-р байр, магистрант Ц.Хандмаа, Физикийн тэнхим (Судалгааны ажлын сэдэв: “Багануурын нүүрсний экстракцын бүтээгдэхүүн, түүний спектроскоп шинжилгээ”)
Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Эхний байранд шалгарсан бакалаврын 1 оюутан, доктор ба магистрын түвшний 1 оюутан цаашид сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцохоор болов.