ШУС–ийн Физикийн тэнхимийн 2023 – 2024 оны хаврын улирлын БАКАЛАВР, МАГИСТР ДОКТОР -ын оюутнуудын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 2024-04-12-ний 11.00 цагаас 1-108 тоотод зохион байгуулах тул оролцох хүсэлтэй бакалаврын оюутан, магистрант, докторантуудыг урьж байна.
Хурлыг явуулах журам:
- Хурал аман илтгэлээр явагдана.
- Илтгэх хугацаа 15 минут ба асуулт хариулт 5-15 минут үргэлжилнэ.
Хурлын илтгэлд тавигдах шаардлагууд:
- Илтгэгчийн овог нэр, удирдагчийн нэр, хаяг ба илтгэлийн нэр, хураангуйг 2024 оны 04 сарын 09 -ны дотор онлайн бүртгэлийн маягт бөглөнө үү. Энд дарж бөглөнө үү.
- Аман илтгэлийг “Power Point” үзүүлэн хэлбэртэй бэлтгэсэн байна.
Жич: Шалгарсан оюутан цааш салбар сургуулийн хуралд оролцох эрхтэй болно.
Тодруулах асуулт байвал munkhtsetseg_s@num.edu.mn хаяг руу хандана уу.