Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулдаг ( International Conference on Materials Science (ICMS2023) ) материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2023 оны 10-р сарын 13-16-ны хооронд БНХАУ-ийн Хөх хотод амжилттай зохион байгуулав. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь материал судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээ танилцуулах зорилготой билээ. Тус хуралд 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээрээ 32 аман илтгэл, 42 ханын илтгэл хэлэлцүүлэв. Энэ хуралд Физикийн тэнхимийн багш, оюутнууд амжилтай оролцоод ирлээ.