logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Үүсэл, хөгжлийн түүх
    • Эрхэм зорилго
    • Багш, ажилчид
    • Сургалтын орчин
    • Лазерын судалгааны төв
  • СУРГАЛТ
  • СУДАЛГАА
    • Судалгааны лаборатори
    • Судалгааны чиглэлүүд
    • Физикийн их семинар
    • Эрдэм шинжилгээний хурал
  • ОЮУТАН
    • Тэтгэлэг
    • Дадлага
    • Төгсөгчид
    • Номын сан
    • Хөтөлбөрийн систем
    • Оюутныг чиглүүлэх, зөвлөх үйлчилгээ
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын харилцаа
  • МЭДЭЭ
    • Цаг үеийн мэдээ
    • Үйл ажиллагааны хураангуй
  • ФАЙЛЫН САН
  • ФИЗИК СЭТГҮҮЛ

Монгол Улсын Их сургуулийн дундын лабораторийн нээлтийн арга хэмжээг тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

“ДУНДЫН ЛАБОРАТОРИ НЬ МУИС-ИЙН ТҮҮХЭНД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

Арга хэмжээг нээж, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын Их сургууль “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь энэхүү дундын зорилгоор ашиглах лаборатори юм. Тус лаборатори нь МУИС-ийн түүхэн хөгжилд онцгой холбогдолтой” хэмээв.

Энэхүү лаборатори ашиглалтад орсноор хамгийн сүүлийн үеийн өндөр технологиор судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

“ДУНДЫН ЛАБОРАТОРИ НЬ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ШИНЭ НЭЭЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ ОРЧИН ҮЕИЙН БАГАЖ ХЭРЭГСЭЛТЭЙ”

Лабораторийн багаж хэрэгсэл тэдгээрийн ач холбогдлын талаар профессор Р.Галбадрах мэдээлэл өглөө. Тэрбээр, “Лабораторид Монгол Улсад ховорт тооцогдох, хэмжилт шинжилгээний гурван багаж бий. Үүний үр дүнд ахисан түвшний судалгаа хийх боломж нээгдлээ. Тус багажууд нь эрдэм шинжилгээний ажилчин судлаачид, магистр, докторын оюутнууд шинэ бүтээгдэхүүн материал нээхэд чухал үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, шинээр нээсэн бүтээгдэхүүнээ патентлуулж, олон улсад нарийвчилсан судалгаатай эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Харин бакалаврын түвшний оюутнууд хичээлээр үзсэн багаж төхөөрөмжөө бодитоор туршиж, практик мэдлэг хуримтлуулах ач холбогдолтой” гэв.

“МУИС ТӨДИЙГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ ЗУРГААН ИХ СУРГУУЛЬ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ДУНДЫН ЛАБОРАТОРИЙГ НЭЭЛЭЭ”

Нээлтийн үеэр, МУИС-ийн захирал Д.Бадарч хэлэхдээ, МУИС сүүлийн жилүүдэд Япон Улсын Засгийн газрын тусламжтайгаар олон лабораторийг байгууллаа. Өнөөдрийн байдлаар, судалгааны 40 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр лабораторийг цаашид улам бэхжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд сургуулийн зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ цохон тэмдэглэлээ.

Мөн тус лабораторийг ганцхан МУИС биш, төрийн өмчит зургаан их сургууль бусад хүрээлэнгийн төвүүд ашиглах боломжтой. Тийм ч учраас “Дундын лаборатори” хэмээн нэрлэсэн гэв. Дундын лабораторид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, МУИС-ийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй, Япон Улсын Засгийн газар, “ЖАЙКА”, Япон Улсын Элчин сайдын яам болон “Инженер технологийн дээд боловсрол”-ийн төслийн ажлын албанд тэрбээр гүн талархлаа илэрхийллээ.

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай: “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд МУИС-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 10 судалгааны баг ажилласан. Өнөөдөр монгол хүн эрдэм шинжилгээний ажлаараа олон улсын түвшинд үнэлэгдэх  боломжтой боллоо. Мөн хамгийн сүүлийн үеийн лабораторийн багаж тоног төхөөрөмжийг оруулж ирэх ажил эрчимтэй явагдаж байна. МУИС манай төслийг захиргаа болон судлаач эрдэмтэн, багш нарын хэмжээнд дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.

Уг гурван багаж нь хатуу бодисын төлөв байдлыг өөрчлөхгүйгээр бодисын талст бүтцийг тодорхойлогч рентген дифрактометр, олон төрлийн элементүүдийг нэгэн зэрэг анализ хийх боломжтой ICP масс спектрометр, ДНХ-ийн дарааллыг тогтоогч ДНХ анализар юм.

 

Захирлын ажлын алба

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/xCW8HUDaF6E

Зарлал

  • 0
    2022-2023 оны хичээлийн жилийн МУИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр сонголтын хуваарь
    June 11, 2023
  • 0
    МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд бүртгүүлэх заавартай танилцана уу
    June 11, 2023
  • 0
    “ФИЗИКИЙН ТЭНХИМТЭЙ ТАНИЛЦЪЯ” өдөрлөгт урьж байна
    June 9, 2023
  • 0
    Тэнхимийн ээлжит эрдэм шинжилгээний их семинарт оролцохыг урьж байна.
    May 1, 2023
  • 0
    ШУС –ийн Физикийн тэнхимийн 2022 – 2023 оны хаврын улирлын БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР түвшний суралцагсдын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР
    April 7, 2023

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, их сургуулийн гудамж-1, МУИС-ийн хичээлийн I байр

Утас: 75754400-2441

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль