Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейний төрсөн өдөр бөгөөд Дэлхийн π тооны өдрийг тохиолдуулан Физикийн тэнхимийн хамт олны зүгээс: танин мэдэхүйн болоод шинжлэх ухааны сонирхолтой асуулт, хариултын тэмцээн; π тоог хэн хамгийн олон оронтойгоор цээжлэх вэ? зэрэг уралдааныг нийт оюутнуудынхаа дунд зохион байгууллаа.
π тоог цээжлэх тэмцээн маш өрсөлдөөнтэй болсноос Намуун, Мэнд-Амар нар тэргүүн болон дэд байруудыг тус тус эзэллээ. Харин сонирхолтой асуулт хариултын тэмцээнд Пүрэв-Эрдэнэ, Цогттэмүүлэн, Бизъя нар эхний гурван байрыг эзэлж ном болон гарын бэлгээр шагнуулсан.
Өдөрлөгт оролцсон болон оролцож амжаагүй ч анги хамт олноо чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх оюутнууддаа цаашдынх нь сурлага хөдөлмөрийн өрнүүн үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!