Математикийн багш /Сурган хүмүүжүүлэх дадлага/
Сурган хүмүүжүүлэх дадлага нь оюутны мэргэжлийн болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, дидактикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа дадлагын хугацаанд бие даан бүтээлчээр хэрэглэх, дагалдан суралцах, багшийн удирдлагаар хичээл төлөвлөх, зааж турших замаар дараагийн багшлах дадлагын суурь бэлтгэлийг хангах зорилготой. Энэхүү дадлагын хугацаанд оюутан нь багшийн хөтөлдөг баримт бичиг (сургалтын, ангийн, кабинет/лаборатори зэрэг), материал бүрдүүлэх аргачлалыг судлах, ЕБС-ийн багшийн авсан сурагчдыг оношлох судалгааны үр дүнтэй танилцах (байхгүй бол судалгааг авч үр дүнг боловсруулах) замаар хичээл болон бусад үйл ажиллагааг ажиглан эргэцүүлэл хийх, нэгж болон ээлжит хичээлийг төлөвлөх, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, сургалтын баримт бичгийг хөтлөх зэргээр багшийн ажилд туслах, багшийн дэмжлэгтэйгээр 2-3 цагийн хичээл төлөвлөн зааж турших хүрээнд ажиллана.
№ | Файлын нэр /татаж авах/ | Тайлбар |
1 | Дадлагын гэрээ | Багш боловсролын IV курсийн оюутнуудын сурган хүмүүжүүлэх дадлагын гэрээ |
2 | Дадлагын дэвтэр -Танилцах дадлага | Танилцах дадлага – Багш боловсролын IV курсийн оюутнууд 2 долоо хоног /намар/ |
3 | Дадлагын дэвтэр – 1 | Сурган хүмүүжүүлэх дадлага I- Багш боловсролын IV курсийн оюутнууд 4 долоо хоног /намар/ |
4 | Дадлагын дэвтэр – 2 | Сурган хүмүүжүүлэх дадлага II- Багш боловсролын IV курсийн оюутнууд 6 долоо хоног /хавар/ |