МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД /МОМО/

1992 оноос МОМО-ыг зохион явуулдаг болсон нь манай дээд боловсрол дахь хоцрогдлыг арилгаж улмаар МУИС-ийн математикийн боловсролын түвшинг дэлхийн шилдэг их сургуулиудын түвшинд ойртуулах чухал шат гэж хэлж болно. МКС-иас санаачилсан оюутны олимпиад нь мэргэжлийн ба мэргэжлийн бус ангиудын дунд гэсэн ангиллаар явагдаж байсан. МОМО-д МУИС-ийн математикийн ангийн оюутнууд тогтмол амжилттай оролцдог.

МУИС-ийн оюутны баг Олон улсын математикийн уралдаанд 2005 оноос эхлэн 7 удаа оролцсоноос оюутан Э.Энхзаяа (2010) алтан медаль, оюутан С.Сайнбаяр, Ц.Гэрэлт нар  (2005) мөнгөн медаль, оюутан А.Ганбат (2008), Б.Ганбат (2010,2011,2012), Э.Энхзаяа (2011), Б.Эркехулан (2012) нар хүрэл медаль тус тус хүртэж, 7 оюутан шагналт байранд шалгарсан байна.

Математикийн тэнхим нь жил бүр Монгол улсын нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд математикийн олимпиадыг амжилттайгаар зохион байгуулсаар байна.

Монголын оюутны 26-р олимпиад /2017 он/

Монголын оюутны 27-р олимпиад /2018 он/

Монголын оюутны 28-р олимпиад /2019 он/