“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” Улсын XVIII олимпиадын нэгдүгээр шат амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийт 54 багийн 162 оюутан оролцож оюун ухаанаа сорьлоо. Хоёрдугаар шатанд шалгарсан 10 багтаа амжилт хүсье.
Хоёрдугаар шатны удирдамжийг шалгарсан багуудад илгээнэ. Нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
