2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл зохион байгуулалтын тухай

Улаанбаатар хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх талуудын бага хурал (COP)-ыг зохион байгуулахтай холбогдуулан хотын замын хөдөлгөөн, нийтийн тээвэр, аюулгүй байдал, нэвтрэх хөдөлгөөний зохицуулалт өндөр түвшинд хийгдэнэ.

Тиймээс 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын I-II долоо хоног буюу 2026 оны 9 дүгээр сарын 1-14-ний өдрүүдийн МУИС-ийн хэмжээнд бүх түвшний хичээлийг бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт хийхээр боллоо.

 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс сургалт танхимын хэвийн горимд шилжинэ./https://news.num.edu.mn/?p=116221/